Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа
Сонгодог урлаг

“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа

Урлаг Урлаг03/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Консерватор нь 88 жилийн түүхийн хугацаанд мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн дийлэнхийг бэлтгэн ирсэн Монголын урлагийн эх ундарга болсон нэр хүндтэй их сургууль юм.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Консерваторын Уран бүтээл хамтын ажиллагааны алба хамтран “Их найрлын үдэш” тайлбарт тоглолтыг 2025 оны есдүгээр сарын 26-ны өдөр Консерваторын концертын их танхимд зохион байгууллаа.

Уг тоглолтод Үндэсний урлагийн их театрын Их найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож ерөнхий удирдаач Э.Мөнхбаярын удирдлага дор төрөлх сургуулийнхаа багш, оюутан, сурагчдад шилмэл бүтээлүүдээ толилуулсан нь урлагийн өв, уламжлалыг хойч үедээ өвлүүлэн түгээх, үе үеийн уран бүтээлчдийн залгамж холбоог бататгасан онцгой арга хэмжээ болсон юм.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Консерваторын захирал Ц.Шаравцэрэн, Уран сайхны удирдагч Ц.Пүрэвхүү, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч Б.Чинбат нар үг хэлж, Консерваторын зүгээс Их найрлын хамт олондоо дурсгалын зүйл гардууллаа.

Мөн Их найрлын гоцлол хөгжимчдийн “Мастер класс”-г Үндэсний хөгжмийн тэнхим,Үндэсний цөөхүүл хөгжмийн тэнхимүүдтэй хамтран зохион байгууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.