Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Shein” брэнд анхны дэлгүүрээ Франц улсад нээнэ
Хувцас загвар

“Shein” брэнд анхны дэлгүүрээ Франц улсад нээнэ

Урлаг Урлаг03/10/2025Шинэчлэгдсэн:05/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн томоохон fast-fashion брэнд “Shein” анхны дэлгүүрээ Франц улсын нийслэл Парис хотод нээхээр болсноо зарлалаа. Парис дахь дэлгүүрийн нээлтийн дараагаар Дижон, Реймс, Гренобль, Лимож, Анжерс зэрэг таван хотод салбаруудаа нээх ажээ.

Тус брэнд маш хямд, загварлаг хувцас эдлэлээрээ алдартай боловч байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, хүнд нөхцөл байдалд бага цалингаар хөдөлмөрийн мөлжлөг хийдэг зэрэг нь шүүмжлэлд өртдөг. Хэдий ажилчдынхаа нөхцөл байдлыг сайжруулна гэж амлалт өгдөг ч долоо хоногт дунджаар 75 цаг ажиллуулсан ч илүү цагийн нэмэгдэл тооцдоггүй нь ил болсон. 2008 онд анх Хятадад үүсгэн байгуулагдсан Shein компани дэлхийн 150 гаруй улс руу бараа бүтээгдэхүүнээ түгээдэг бөгөөд зөвхөн өөрсдийн вебсайт болон аппликейшнээр дамжуулан борлуулалт хийдэг байсан юм. Өмнө нь Мадрид, Парис, Нью Йорк хотуудад түр хугацааны поп-ап дэлгүүр ажиллуулсан тохиолдол байгаа хэдий ч байнгын биет дэлгүүр нээж байгаагүй.

Дэлгүүрээ нээх болсон тухай мэдэгдэлдээ “Франц бол дэлхийн загварын төв гэж хэлж болохуйц нөлөө бүхий зах зээлтэй орон. Одоогоор нээхээр зорьж буй эхний таван салбар дэлгүүр нь Францад 200 орчим ажлын байр бий болгоно. Мөн тус улсын худалдааны төвүүдийн үйл ажиллагааг сэргээх зорилготой” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026
Хувцас загвар Урлаг

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Хувцас загвар Урлаг

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.