Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо
Хувцас загвар

Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо

Урлаг Урлаг06/10/2025Шинэчлэгдсэн:06/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, эрхлэгч Өлзийхутагийн Содгэрэл нь “BoF 500 Class of 2025”-д багтсанаар дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй жагсаалтад багтсан анхны Монгол хүн болж байна.

“The Business of Fashion” буюу BoF нь жил бүр дэлхийн загварын салбарт нөлөө үзүүлж буй 100 хүнийг тодруулж, салбарын чиг хандлагыг тодорхойлдог гол индексэд тооцогддог. Энэ жил Ө.Содгэрэл сонгогдсон нь Монгол орны загварын салбар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, шинэ үеийн хэрэглэгчид болон бүтээлч орон зайд хүчтэй байр суурь эзэлж байгаагийн баталгаа юм.

Тэрбээр “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлээр дамжуулан Монголын загвар, урлаг, соёлыг дэлхийтэй холбож, шинэ зах зээл рүү чиглэсэн олон улсын брэндүүдийн гол түнш болж байна. Түүний медиа платформууд нь тансаг хэрэглээний брэндүүдийн Монгол дахь байр суурийг дахин тодорхойлох, шинэ үзэгчдэд хүргэх чухал үүргийг гүйцэтгэж байна.

Ө.Содгэрэл “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш, Монгол орныг дэлхийн загварын тайзан дээр албан ёсоор дуугарч эхэлснийг харуулж буй томоохон алхам юм. Монголын залуу үе, уран бүтээлчид, дизайнерууд дэлхийтэй холбогдож, өөрийн өнгө төрхийг харуулахад илүү их боломж нээгдэнэ гэж итгэж байна” хэмээжээ.

Содгэрэл нь 15 настайгаасаа фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд сэтгүүл, телевизийн бүтээлч төслүүдийг удирдан, Монголын анхны “Mongolia’s Next Top Model” шоуны эхний улирлын ерөнхий продюсероор ажилласнаас гадна бусад амжилттай хэрэгжиж буй телевизийн төслүүдэд оролцсоор иржээ. Өнөөдөр тэрбээр “Velin” болон “BURO. Mongolia” сэтгүүлүүдийг 10 дахь жилдээ удирдан ажиллаж, монголын загварын салбарыг дэлхийд таниулах үндсэн дуу хоолой болж байна.

Эх сурвалж: Buro247.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026
Хувцас загвар Урлаг

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Хувцас загвар Урлаг

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.