Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна
Утга зохиол

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

Урлаг Урлаг09/10/2025Шинэчлэгдсэн:10/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн Наран сум одоогийн Халиун сумын харьяат, Монголын нэрт зохиолч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна.

Эл ажлын хүрээнд нэрт зохиолчийн уран бүтээл, оюуны өвийг алдаршуулах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор олон талт арга хэмжээг төлөвлөн Алтай хотноо өргөн дэлгэр зохион байгуулж эхэллээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат холбогдох албаны төлөөллийн хамтаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгаас төрөн гарсан нэрт зохиолч, уран бүтээлчид, ойг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөллийг 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлан талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Чинбат аймгийн хөгжлийн өнөөгийн бодлого, хөтөлбөрүүд, хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар товч мэдээлэл өгч, бүс нутгийн соёл, урлаг, оюуны өвийн тэгш хөгжилд зохиолч Л.Түдэв агсны оруулсан үнэт хувь нэмрийг тэмдэглэн хэлэв. Мөн ойн арга хэмжээнд оролцож буй эрдэмтэн зохиолчид, уран бүтээлчид, зочид төлөөлөгчдөд уран бүтээлийн амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр үр дүн гаргах итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эрхэм хүмүүний мэндэлсний түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангийн хамт олон гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний нэрэмжит “ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМ”-ыг байгуулж зочид төлөөлөгч, уншигчдадаа танилцуулав.

Монголын оюуны ертөнцийн гэрэлт нэгэн од Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай сэтгүүлч, Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний зохиол бүтээлд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа “ДУРСАМЖ” уулзалт хэлэлцүүлгээр Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын санд үргэлжилж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн хамгийн өндөр настай зохиолч дээд амжилтаа дахин эвдэв

19/11/2025
Утга зохиол Урлаг

Г.Аюурзанын “А: Хөх дэвтэр” ном өнөөдрөөс худалдаанд гарчээ

18/11/2025
Утга зохиол Урлаг

Г.Сэр-одын шагналтнууд тодорлоо

17/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн мисс Фатима Бош дэлхийн миссээр шалгарчээ

24/11/2025

“The Trauma” олон ангит сэтгэлзүйн уран сайхны кино хүртээл боллоо

24/11/2025

“Эмээ” хантааз трэнд болж эхэллээ

24/11/2025

H.O.T. хамтлаг 30 жилийн ойгоороо эргэн ирнэ

24/11/2025

Хятадын хүн дүрст робот Гиннесийн номд бичигдлээ

24/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.