Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ
Утга зохиол

Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ

Урлаг Урлаг10/10/2025Шинэчлэгдсэн:10/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унгарын зохиолч Ласло Краснахоркаи утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо.

Унгарын зохиолчийг “Сүйрлийг зөгнөсөн айдсын дундаас урлагийн хүчийг тодруулан нотолж чадсан сэтгэл хөдөлгөм, алсын хараатай бүтээл туурвисан”-ыг нь үнэлэн Нобелийн шагнал хүртээхээр шийдвэрлэжээ.

Тэрбээр 2015 оны Букерын олон улсын шагнал, мөн дэлхийн төгсгөлийн тухай өгүүлэх постмодерн роман болох “Fiction for Satantango” бүтээлээрээ 2013 оны шилдэг орчуулгын номын шагнал зэрэг уран зохиолын салбарын олон шагналыг хүртэж байлаа.

Л.Краснахоркаи нь 2002 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн зохиолч агсан Имре Кертесийн дараа уг нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон Унгарын хоёр дахь зохиолч болж байна.

1954 онд төрсөн Л.Краснахоркаи 1985 онд “Satantango” нэртэй бүтээлээ хэвлүүлснийхээ дараа олонд ихээхэн танигдсан бөгөөд 1994 онд уг зохиол ижил нэрт дэлгэцийн уран бүтээл болж үзэгчдийн хүртээл болсон билээ. Унгарын кино найруулагч Бела Таррын бүтээсэн уг хар цагаан драм кино долоон цагийн турш үргэлжилдгээрээ алдартай.

Л.Краснахоркаин бусад бүтээлээс дурдвал, 1989 оны “The Melancholy of Resistance”, 1999 оны “War and War”, 2008 оны “Seiobo there below” зэрэг алдартай бүтээлүүд бий.

Өнгөрсөн оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа” наадамд 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлжээ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.