Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»‘’Victoria’s Secret’’ загварын шоу аравдугаар сарын 15-нд болно
Хувцас загвар

‘’Victoria’s Secret’’ загварын шоу аравдугаар сарын 15-нд болно

Урлаг Урлаг09/10/2025Шинэчлэгдсэн:10/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1995 оноос хойш 2018 оныг хүртэл 23 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан ‘’Victoria’s Secret’’ загварын шоу таван жил завсарлаад 2024 онд эргэн ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн загварын шоу аравдугаар сарын 15-нд уламжлал ёсоор Нью-Йорк хотноо зохион байгуулагдах гэж байна.

“Victoria’s Secret” загварын шоуны амин сүнс нь сахиусан тэнгэрүүд гэгддэг. Өнөө  жилийн шоуны анхны танилцуулга сурталчилгаанд Адриана Лима, Анок Яай, Алекс Консани, Лили Алриж зэрэг загвар өмсөгчид оролцжээ. Мөн энэ жил Америкийн үндэсний эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тоглолч Анжел Рийс сахиусан тэнгэрийн хувиар шоунд оролцохоор болсон байна.

Харин энэ жилийн шоунд үзүүлбэрээ үзүүлэх уран бүтээлчдийг хоёр хоногийн өмнө албан ёсоор зарласан бөгөөд үүнд, Өмнөд Солонгосын алдарт “Twice” охидын хамтлаг, поп од Мэдисон Бийр, Латин Америкийн дуучин Кэрол Жи, алдарт реппер Мисси Эллиот нар энэ жилийн шоуны тайзнаа гарахаар багтжээ.

‘’Victoria’s Secret’’ загварын шоу аравдугаар сарын 15-ны лхагва гарагт 19:00 цагт шууд дамжуулагдах бөгөөд “Amazon Live” болон “ТикТок”, “YouTube” платформуудаас мөн шууд дамжуулалтыг үзэх боломжтой. Мөн Нью-Йорк хотын “Плаза” зочид буудал, “Таймс Скүэр”-ийн том дэлгэцээр шоуны шууд дамжуулалт гардаг уламжлалтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026
Хувцас загвар Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026
Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.