Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тейлор Свифтийн шинэ цомог түүхэн амжилт тогтоожээ
Дуу хөгжим

Тейлор Свифтийн шинэ цомог түүхэн амжилт тогтоожээ

Урлаг Урлаг15/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн алдарт дуучин Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 4.002 сая хувь борлогдсоноор орчин цагийн хөгжмийн түүхэнд эхний долоо хоногтоо хамгийн их хувь зарагдсан цомог боллоо гэж “Luminate” компани мэдээлжээ.

Тодруулбал, “The Life of a Showgirl” цомог нь 2015 онд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ-д 3.378 сая хувь борлогдсон Аделийн “25” цомгийн эзэмшиж байсан дээд амжилтыг эвдсэн байна. Аравдугаар сарын 3-нд худалдаанд гарсан “The Life of a Showgirl” биет цомгийн борлуулалт эхний долоо хоногтоо 3 479 500 хувьд хүрчээ.

Тейлор Свифт мөн “Billboard 200” шилдэг цомгуудын жагсаалтыг хамгийн олон буюу 15 удаа тэргүүлсэн соло уран бүтээлч болсон байна. Тэрбээр өмнө нь тус жагсаалтыг тус бүр 14 удаа тэргүүлж байсан Дрейк, Жей Зи нартай эн зэрэгцэж байжээ. Мөн Тейлор Свифт одоо “Billboard 200” жагсаалтыг 19 удаа тэргүүлж байсан “The Beatles” хамтлагийн ард бичигдэж байна.

Дуучин бүсгүйн хувьд дээд амжилтуудыг эвдэнэ гэдэг ховорхон тохиодог үйл явдал биш бөгөөд “The Life of a Showgirl” цомог нь худалдаанд гарсан даруйдаа түүхэн амжилтуудыг тогтоож эхэлсэн юм. Тухайлбал, уг цомог худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь борлогдсоноор долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн амжилтыг нэгхэн өдрийн дотор эвдсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Погружаемся в мир Melbet: как скачать официальный клиент и кайфануть от ставок в 2026

18/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Погружаемся в мир Melbet: как скачать официальный клиент и кайфануть от ставок в 2026

18/02/2026

Coronavirus disease 2019

18/02/2026

Coronavirus disease 2019

18/02/2026

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

18/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.