Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дорнодын театр Гэгээн муза-д нэр дэвшлээ
Нийгэм

Дорнодын театр Гэгээн муза-д нэр дэвшлээ

Урлаг Урлаг11/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
News-908793104912014-04-11-09-38[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Домогт дорнын их талаас төрөн гарсан Алтан гадас одонт Хөгжимт жүжгийн театр тэртээх 1950, 60, 70, 80 онуудад алтан үеийн аварга жүжигчдээрээ үзэгч, хөдөлмөрчин түмнээ байлдан дагуулаж шуугиулж байсан тийм л сайхан түүх дурсамжтай хөдөөгийн сонгодог театр билээ.

Зах зээлийн ороо бусгаа цагт гал таслахгүй, голомт сахиж суусан урлагтаа хайртай хэдхэн хүмүүсийн буянаар сайхан ирээдүйтэйгээ золголж одоо л нэг нуруу тэнийн гэгчээр бууриа сэлгэж шинэ өргөөнийхөө өрхийг татаж үүдийг нээсэн нь саяхан. Цаг хугацаатай уралдан улам ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй ажиллах, алтан үеэсээ суралцаж, ард түмэндээ үйлчлэх эрхэм үүрэг уран бүтээлч бид бүхэн байна.

2012 онд "Сонгодог урлаг 12” наадмаас шилдэг ГРАН ПРИ шагнал хүртсэн нь түүхэн уламжлалт театрын хувьд шинэ эргэлт, шинэ ололт амжилт байлаа. Та бидний мэдэх 19-р зууны монголын улс төр, соёлын зүтгэлтэн багын нэр Тогтохдорж. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Халхгол суманд ван Бат-Очирын гэрт 1797 онд төрсөн То вангийн түүхэн амьдрал тэмцлийн тухай өгүүлсэн "Ван хүний үр” хөгжимт драмын жүжгийн өнгөрсөн 2013 онд шинээр өөрийн театрын тайзнаа тавьж олны хүртээл болгосон.

"Гэгээн Муза-11” нэр дэвшүүлэх комиссын 1-р шатны үзлэг 2014 оны 3 дугаар сарын 21-нд манай театрын тайзнаа  ТС, АЖ Н.Сувд, хөгжмийн зохиолч СГЗ н.Бямбабаяр, урлаг судлаач н.Батсайхан нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр бүтээлийг үзэж наадамд өрсөлдөх уран бүтээлчдийн нэрийг дэвшүүллээ.

Дуулалт жүжгийн төрөлд:            

"Ван хүний үр” жүжгээс  "Шилдэг найруулагч” номинацид Б.Мангалжав 

"Шилдэг зохиолч” номинацид Д.Төрбат                                                                               

"Шилдэг хөгжмийн зохиолч” номинацид В.Боролдой

"Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид жүжигчин Ц.Одсүрэн – Да данжаадын дүрээр

"Шилдэг эмэгтэй гол  дүр” номинацид жүжигчин Г.Гантуяа – Хатны дүрээр

"Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид жүжигчин Б.Ариунчимэг – Ялгуун гоогийн дүрээр тус тус нэр дэвшигдэж "Гэгээн Муза-11” цомын эздийг тодруулах хоёрдугаар шатанд өрсөлдөх боллоо. Наадамд нэр дэвшигдсэн уран бүтээлчид болон театрын ний хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026
Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.