Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Зураач Ц.Ган-Эрдэнэ олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ
Оддын амьдрал

Зураач Ц.Ган-Эрдэнэ олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Урлаг Урлаг14/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eo87p3shr8qp1dfkdpaun0jvc6907036422014-04-14-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас гурван жил тутамд зохион байгуулдаг олон улсын уралдаанд монголын зураач Ц.Ган-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлжээ.

Уралдаанд дэлхийд болоод Европт нэр хүндтэй 1000 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд модерн, сонгодог зургууд, уран баримал, хийсвэр өгүүлэмжтэй орон зайн урлагийн бүтээл түлхүү байжээ. Уралдааны эхний шалгаруулалтаас 65 бүтээлийг сонгосноос эцсийн шатанд зураач Ц.Ган-Эрдэнийн “Усны тусгал” бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр шалгарсан бүтээлүүдээрээ ирэх наймдугаар сард эх орондоо үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Тэрбээр уралдаанд сойсон “Усны тусгал” бүтээлүүдээ 2009, 2011 онд зуржээ. Хүний дотоод ертөнц, хайртай хосын хагацал, дурсамжийг усны тусгалд хэрхэн харж болохыг бодож бүтээжээ.

Зураач Ц.Ган-Эрдэнэ нь 2001 онд Соёл, урлагийн их сургуулийг дүүргэж, 2003 оноос ХБНГУ-ын Мюнстер хотын Соёлын академид профессор Херманн Жосэфийн удирдлага дор суралцаж төгссөн. Энэ хугацаанд тус улсад зохион байгуулсан 20 гаруй үзэсгэлэнд оролцсон. “Анго гэрлийн тод давхцал”, “Жаргалын мөр”, “Алс нутгийн зургууд” гэх мэтчилэн 10 гаруй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан авъяаслаг уран бүтээлч юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026
Оддын амьдрал Урлаг

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.