Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” ном уншигчдад хүрлээ
Утга зохиол

“Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” ном уншигчдад хүрлээ

Урлаг Урлаг29/10/2025Шинэчлэгдсэн:29/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгүүлч О.Эрдэнэчимэгийн “Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” ном уншигчдын хүртээл боллоо.

Бүх насныханд зориулан бүтээсэн энэхүү бүтээл нь “Монголын нууц товчоо”-ны бүлэг бүрээс тодорхой, танин мэдэхэд хамгаас чухал асуултуудыг боловсруулж, бүлэг бүрийн удаах хэсэгт хариултыг нь оноосон байна. Тиймээс “Монголын нууц товчоо”-г уншиж, тус бүтээлийн талаар илүүтэй танин мэдэж, мэдлэгээ бусадтай хуваалцах, өөрийгөө сорих дадлыг хэвшүүлэх, хүүхдүүдтэйгээ ярилцахад илүү дөхөм байх зэрэг давуу тал, ач холбогдолтой ажээ.

Сэтгүүлч О.Эрдэнэчимэг номынхоо тухай ярихдаа, “Энэхүү бүтээлийг “Монголын нууц товчоо”-ны утга агуулгыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар уншигчдын хүртээл болгох зорилгоор бүтээсэн. Сурагч, оюутан, судлаач, түүх сонирхогч, монгол хэл соёлын багш нарт зориулан “Монголын нууц товчоо”-г судлах, ойлгох, уншихад дөхөм болгосон гарын авлага гэж ойлгож болно. Үг, өгүүлбэр бүрийн утга санааг 2000 асуулт хариултад тулгуурлан бүтээснээрээ онцлогтой. Уг номыг “Монголын нууц товчоо”-ны сонгомол эхэд тулгуурлан бичсэн. Учир нь “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай 2004 оны Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх зорилгоор 2004 онд Төрийн хүндэтгэлийн өргөө хийгээд айл өрхөд хүндлэх залах “Монголын нууц товчоо”-ны эхийг бэлтгэх ажлын хэсэг сонгомол эхийг бүтээсэн юм. Сонгомол эхийг боловсруулсан редакцын зөвлөлд академич Ш.Бира, профессор, доктор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар, академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном, профессор, доктор Д.Цэдэв, профессор, доктор Ш.Чоймаа нар багтсаныг онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу” гэв.

Монголчуудын уран зохиол, уран сайхны түүхэн бүтээлийн хосгүй нэгэн өв бол “Монголын нууц товчоо”. Тус номоос өөрсдийн үүх түүх, удам судар, зан заншил, уламжлалын онцлог, монголчуудын сэтгэлгээнийг цар хүрээг хүртэж, танин мэдэх боломжтойгоос гадна нууц товчоо бол дан ганц баримтат, түүхэн эх сурвалж болохоос гадна уран сайхны хосгүй үнэт туурвил юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Цасан охины нууц”-ын эрэлд

25/12/2025
Утга зохиол Урлаг

Дорнод аймгийн цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

21/12/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ШИНЭ КЛИП: Х.Баярмаа “Siren”

01/01/2026

Жүжигчин Хён Бин, Сон Е Жин нар 200 сая вон хандивлажээ

01/01/2026

Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна

01/01/2026

Ордуудын 2026 оны зурхай

01/01/2026

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

01/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.