Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Японы ерөнхий сайд Санаэ Такаичийн барьсан “Hamano Inc”-ийн “Grace Delight Tote” цүнх захиалгадаа дарагджээ
Хувцас загвар

Японы ерөнхий сайд Санаэ Такаичийн барьсан “Hamano Inc”-ийн “Grace Delight Tote” цүнх захиалгадаа дарагджээ

Урлаг Урлаг29/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы ерөнхий сайд Санаэ Такаичийн барьсан гар цүнх 145 жилийн настай брэндийг олны анхааралд дахин шинээр оруулав. Такаичи Японы арьсан эдлэл үйлдвэрлэгч “Hamano Inc”-ийн “Grace Delight Tote” загварын цүнхийг барьж явааг гярхай нүдтэй хүмүүс ажигласан аж. Наганод төвтэй “Hamano Inc”-ийн бүтээгдэхүүнүүдийг Японы хааны гэр бүлийн гишүүд эртнээс нааш таашаан хэрэглэжээ.

Такаичигийн цүнх 136 мянган иенийн үнэтэй. Хийцийн хувьд дан арьс атлаа ердөө 700 грамм жинтэй. Мөн чамин хээнцэр хэрнээ хэрэглээнд нийцсэн гэдгээрээ давуу талтай бүтээгдэхүүн юм.

Шинэхэн ерөнхий сайдын зураг цахим сүлжээнд тарснаас хойш “Hamano Inc” зөвхөн тус цүнхний захиалгад дарагдаад байгаа аж. Захиалга хилийн чанадаас ч, дотоодоос ч орж ирж байгаа бөгөөд зарим ачаа дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хойшлогдох төлөвтэй байгааг сануулжээ.

Эмэгтэй улстөрчид сонголтоороо ялгарч, төдийлөн танигдаагүй брэндийн нэр хүндийг өсгөсөн тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Тэдний олонх нь уламжлалт тансаг зэрэглэлийн брэндийг сонгодог. Гэхдээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Александриа Окасио-Кортез 2020 онд “Telfar” брэндээс цүнх сонгосон нь жижиглэн худалдаачдад тус болж байжээ.

Санаэ Такаичигийн хувьд хүнд метал хөгжим, машин, мотоциклд дуртай учир залуу үеийн таашаалд нийцсэн улстөрч болоод буй. Харин “од” болоод буй цүнхний тухайд илүү ажил хэрэгч эмэгтэйчүүдэд таалагдаж байна. Түүнчлэн Такаичи Японы загвар зохион бүтээгч Жүн Ашидагийн хувцаснуудад дуртай. Хувцас, дагалдах хэрэгсэл сонгохдоо дан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй нь түүний эх оронч үзлийн нэгээхэн илэрхийлэл гэдгийг соёлын мэргэжилтэн Накано хэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026
Хувцас загвар Урлаг

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хэний ч буруу биш

11/03/2026

Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсаас дөрвөн уран бүтээлч оролцоно

11/03/2026

Археологийн хүрээлэн “Хамниган арт”-тай хамтран ажиллана

11/03/2026

XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна

11/03/2026

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.