Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ч.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна
Дуу хөгжим

Ч.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна

Урлаг Урлаг31/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ч.Мишээл “Silk Way Star” олон улсын уралдааны зургаа дахь шатанд “Blackpink” хамтлагийн Lisa, Doja Cat, Raye нарын хамтарсан “Born Again” дууг дууллаа. Тэрбээр зургадугаар шатны дараах нийлбэр дүнгээр 690 оноогоор гуравдугаарт бичигдэж байна. Одоогоор Казахстаны дуучин 698, Армени 692 оноотой нэг, хоёрдугаартт жагсаж байгаа юм. Уралдааны финалын шат арваннэгдүгээр сарын 22-нд болно.

Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ч.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байна.

Ч.Мишээл уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Аравдугаар сарын 5-нд болсон уралдааны дараагийн шатанд Казахстаны алдартай хит дуу болох дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулсан юм. Харин аравдугаар сарын 12-нд болсон тус уралдааны дөрөвдүгээр шатанд  тэрбээр хятад дуу дуулсан бөгөөд олон орны шүүгчдээс нийт 120 оноо авч, ялагчдын нэг болж байв. Харин тавдугаар шатанд Ч.Мишээл нийлбэр дүнгээр Казакстаны дуучны хамт тэргүүлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливудын романтик киноны хатан хаан Жулия Робертс 59 нас хүрлээ

28/10/2026

Өнөөдөр жүжигчин П.Баттөрийн төрсөн өдөр

28/10/2026

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026

М.Аззаяа Дэлхийн оюутан миссийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

28/10/2026

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.