Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ж Раднаадаргиа : Хувь заяа (Найраглал)
Утга зохиол

Ж Раднаадаргиа : Хувь заяа (Найраглал)

Урлаг Урлаг21/04/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images1296775112014-04-21-12-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ямбатай Сэндэвийн адууны тоос 
Ядуу Цамба 
Хоёр хошууны эрчүүд атаархсан
Аргамагт эрэмгий
Арваслаг залуу
Баргиа Ойдовын ганц охины
Баярын совин 
Сэтгэл байвч заяа нийлэхгүй 
Цагийн аясад
Царцаагүй хайр 
Баргиа Ойдов тал ихтэй 
Танхай фёодол
Барлаг хүргэнтэй болох зураггүй 
Тавилан ярьдаг
Ташаа санаа
Ойдов баяны ганц охин 
Ойн согоо 
Ээрсэн залуусын харцанд хөтлүүлж
Эхнэр болоогүй 
Итгэлт наран
Хориод бүсгүйн сэтгэл гижигдсэн
Налиг Бавуу
Хонгор Наранд сээтэн хаяж 
Ноцож наалдсан 
Нойтон хамуу
Ойдов түншийнхээ хоймор Бавуу
Жаргал амална
Орж гарсан гоо Наранд
Овтой нүдний
Оч шидэлнэ
Хэлхгэр Бавууг харах бүр 
Зүс хүйтэн
Хиймэл инээд сонсох бүр 
Хэл хорсом 
Хэлхээ нулимс
Баян хүний буян бодсон 
Зул жаргав 
Тулгатай цогын туяанд боссон
Том сүүдэр
Тооно таглав 
Амьсгал даран мөлхөх Бавуу
Аюулт могой
Аав аа гээд хашгирах Наран 
Араатанд хөөгдөж
Айсан туулай
Найман ханатын унь унаад
Бөөн хэрэг 
Нанчид ханхалсан Ойдов босоод
Багтрах шахсан
Бачуу уур
Хайрт охиныхоо үснээс базан 
Тугаар шидэв
Харалган тэнэг гэж агсраад 
Турьхан үрээ 
Тулга рүү түлхэв
Эвээр болдоггүй эмийг… гэж 
Бавуу шүдээ зуув
Илжгэн Цамбаа амархаан… гээд
Хүн сонсомгүй 
Хүйтэн үг хаяв
Байх газаргүй болсон Бавуу
Бүсээ шүүрэв 
Байз чи гэх Ойдовын үгийг
Тод сонсовч
Толгой эргүүлсэнгүй ээ
Ойдов баяны нурам бужигнасан
Тэр шөнө 
Орог үүл сар халхалж
Тэсрэх дөхсөн
Тийм цаг
Газар сайгүй гамшиг тарьсан
Гамин чандруу 
Үүрдийн жаргалыг түр булааж
Үнэтэй аминд
Үхэл тулгана
Дайсан нөхрөө таньж ядсан
Дажингийн үед 
Мөнгөн ембүү нударган дор 
Мэс хурцалж
Сэм дамжина
Гал хөсгүй балиус Дондовын 
Гадаа шиг хоймор 
Гар дамжсан тэр хахууль 
Газар хагарам
Гай дагуулна
Баян Бавуутай хошуу холбосон
Балиус Дондов
Цамбын амийг ялаа…гээд
Цайгүй данх 
Цаггүй сэгсэрнэ
Газар дороос гарч ирсэн
Гайтай Бавуу 
Дондовыхоор буусан сураг
Долоо хувирч 
Дотор хайрна
Ачтай охиныхоо сэтгэлийг цагдсан
Аав гэдэг
Эцгээ гэх өрцний хайрыг
Элгэнээсээ холтгох 
Илчгүй санаа
Залуу насны хайр гэдэг
Сэтгэлийн үер
Заяа зургийг нь өөрчилж болдоггүй
Заавал учрах 
Замын хүзүү
Сэндэв баяны адуун сүрэг
Сэрвэюийн талд
Сэргэлэн Цамбаадаа очноо гэдэг
Амрагийн сэтгэлд 
Айл газар
Ойдов баяны эсгий үүд
Аяар сөхөгдөхөд
Одон хучлагат шөнө дунд
Оргосон Наранг 
Олдохгүй нуув
Адуут талын хайчин замын
Хоёр үзүүрээс 
Амьдрал үхлийн эсрэг тууль
Уулзах цэгтээ 
Учигүй яарна
Хайчин замын нийлэх уулзварт
Цамбаа исгэчинэ
Хайрын дууны цээлхэн эгшигт
Харанхуй шөнө
Хага ярагдана
Гэнэт тэгтэл ар хормойд нь
Морин төвөргөөн
Гэмгүй Цамбын эмнэг цээжинд
Мөнгөнд нийлсэн 
Мэсний үзүүр
Алдрах ухаанд ахиад л 
Морин төвөргөөн
Ариун цээжийг нь түщин авч
Үхлээс аврах
Үнэнч бүсгүй 
Нэг л мэдэхэд Нарангийн өвөр
Нил цус 
Хэзээ ирснийг бүү мэд
Хэдэн эрсийн
Хэлэлцэх үг
Хүний гараар могой бариулсан
Хэлхгэр Бавуугийнд 
Баян Бавуугийн арзанд цадсан
Балиус дондов
Барайн зогсоно
Гадаа тэгтэл хүмүүс орилолдож
Гамин ирэв 
Зэлтэй мал тасдан тууж
Зэвхий царайтны 
Зэвсэг хангинав
Бавуу баяны амбан шарнууд
Эзнээ дуудав
Байз гэтэл буу тасхийж 
Хана чичрээн
Хаалга онгойв
Оодон саарал өмд цамцтай 
Орсгой Гамингууд
Орж ирүүт буу тулгаж
Олз хайн
Орон гэр нэгжив
Хэлхгэр Бавуугийн зүрх халирч 
Хормой чичрэв
Хэдэн азарга адуу амлах нь 
Амь үнэнч 
Авгай худалч 
Согтуу дондовын нүд босож
Судас гүрэлзэв
Солиотонгуудыг нудраад гэтэл
Тогоо янхийж 
Тооно эргэв
Баян Бавуу гаминтай хамт 
Яаран мордлоо
Баруун хөтлийн азарга адууг
Яргай эргүүлэн
Язганатал хөөлөө
Дээрэмч Гаминг отсон эрс
Бургасанд хэвтэнэ
Дэргэдээ ирэхийг анан харж
Буцалсан хорслоор
Буугаа сумална
Мод хадныхаа цуурайгаар уухайлан 
Монгол буу нүргэв
Ухаан зулаггүй нэг дайсан
Бурхнаа дуудан 
Буцан зугтав
Тэр эрд ганцхан сум
Хэрэгтэй байсан
Тэгнээ тэр хэлхгэр Бавуу
Хэрээ эргэлцүүлэн 
Хэвтэж байна
Сайн санааныхаа үзүүрт тостой
Багын Наран 
Сайхан үйлсийнхээ замд учраатай
Ардын төрийн 
Арваад эрс
Тэр бүхний дунд Цамбаа
Ухаан орсоон 
Тийм нөхдийн дотор Цамбаа
Ухаан сууж 
Ургаш боссоон
Монгол буу-Цахиур буу
Тоонон дээрх тэюэрээ чагнавал 
Цорхирсон уйлаан
Энгүй цэнхэр талаа харвал 
Элгээ эвхэн
Эрээлжилсэн Гамин
Хайрт орны минь бүх юм
Харийн атганд
Хуучин монголын хувь заяа
Хурц ирэнд
Хорин нэгэн он гартал
Хоюоо барсаан 
Хонгор морьтой жанжнаа өстөл
Үүрэг үүрч
Үгээ тоолсоон
Уудам азийн элгэнд мандсан
Хувьсгалын өнгө
Улаан тугийг эсгэн оёж
Урласан үйлч 
Ухаант Наран
Шивээлсэн дайсаны сүнсийг зайлуулсан
Хувьсгалын сүлд дуу 
Шивээ хиагтын ая үгийг 
Бичилцсэн зохиолч
Билэгт Цамбаа
Ардын хувьсгалын туг урлах 
Аз заяа 
Хувьсгалийн сүлд дуугаа зохиож
Хуучныг халах 
Хувь заяа
Эвийн хоёр загас шиг
Ижий аавын 
Босоо цагаан хүлэг дунд
Босоо дөл шигээ
Босоо явсаан
Эгшигээр хосгүй хуураа татсан
Эрхт ардын
Цэцгээр мищээсэн жаргалын өлгий 
Цэнхэр монгол мину
Зээ хурай зээ

1990он Хүйсийн сайр 1996он Мааньт

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.