Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Усан дор амьсгалаа хамгийн удаан түгжсэн хүн” амжилт шинэчлэгдлээ
Гадаад мэдээ

“Усан дор амьсгалаа хамгийн удаан түгжсэн хүн” амжилт шинэчлэгдлээ

Урлаг Урлаг08/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хорватын шумбагч Витомир Маричич усан дор амьсгаагаа хамгийн удаан барьж, Гиннесийн амжилтыг шинэчилжээ. Тэрбээр өмнөх амжилтаасаа таван минут илүү, бараг 30 минут амьсгалаа барьсан байна. Маричич усан дор орохоосоо өмнө 10 минутын турш цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж, биеийнхээ хүчилтөрөгчийн түвшнийг нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч энэ нь маш хэцүү байсан гэж 40 настай Маричич хэлсэн байна. “Бүх зүйл маш бэрх байсан. Тал замдаа би болих тухай бодсон” гэжээ.

Түүний эмч Игор Баркович хэлэхдээ, Маричичийн хийсэн зүйл нь орчин үеийн анагаах ухаанд бараг тайлбарлагдах боломжгүй зүйл гэсэн юм.

Маричич 29 минут гурван секундийн турш амьсгалалгүй, усан дор байсан нь хүний бие махбодын чадлыг судлах шинэ боломж гэж үзэж байна. Маричичид дараа нь богино хугацаанд гэдэсний бага зэргийн цус алдалт, хүчтэй толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн ч хурдан эдгэрсэн байна. Тэрбээр одоо дараагийн зорилгодоо бэлдэж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ нь хамгийн гүн шумбалтын дээд амжилтыг эвдэх аж. Одоогийн дээд амжилтыг Оросын шумбагч Алексей Молчанов эзэмшдэг бөгөөд тэрбээр 156 метр гүнд шумбасан. Харин Маричич 160 метрийн гүнд хүрэхээр зорьж байна.

Маричич багаасаа Хорватын эрэг дагуу шумбаж, бэлтгэл хийдэг байсан бөгөөд есөн жилийн өмнөөс мэргэжлийн түвшинд чөлөөт шумбалтаар хичээллэж, өрсөлдөж эхэлжээ. Тэрбээр одоо олон улсын чөлөөт шумбалтын байгууллага болох “AIDA”-гийн Хорват дахь салбарыг удирддаг. Мөн Маричич далай тэнгисийн хамгааллын талаар идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг. Маричичийн хэлснээр, тэрбээр хүүхэд байхдаа шумбаж байсан Адриатын тэнгис сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдсөн. “Хэрвээ бид далайн амьтдыг хамгаалахгүй, хүмүүсийн мэдлэгийг нэмэхгүй бол ирээдүй маань гэрэлтэй биш байх болно” гэж тэрбээр мэдэгдэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.