Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Энэ оны Букерийн шагналын эзнээр Дэвид Салэй тодорчээ
Утга зохиол

Энэ оны Букерийн шагналын эзнээр Дэвид Салэй тодорчээ

Урлаг Урлаг12/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ оны Букерийн шагналыг Канад-Унгар-Британийн зохиолч Дэвид Салэй хүртжээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг “Flesh” хэмээх романаараа хүртсэн тухай энэ оны шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахалсан Ирландын зохиолч Родди Дойл Лондон хотноо болсон шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдсэн байна.

Өдгөө 52 настай зохиолчийн зургаа дахь роман болох энэхүү зохиолд Унгарын ажилчин ангийн төлөөлөл болох Иштван гэдэг залуугийн түүхийг өгүүлдэг. Тэрбээр эх орондоо цэргийн алба хаасныхаа дараа Лондон руу нүүж, тэндхийн сурвалжит давхаргын чинээлэг хүмүүсийн гэрт ажиллахаар ирдэг.

Уг романд эрэгтэй хүний зан чанар, анги давхаргын ялгаа, эрх мэдэл зэрэг сэдвүүдийг хөндсөн байна. Д.Салэй өөрөө энэхүү номоо “орчин үеийн Европ болон түүнийг тодорхойлдог соёлын болон эдийн засгийн ялгаануудын тухай” бүтээл гэж тодорхойлсон байна.

Букерийн шагналтнуудыг тодруулах сүүлчийн шатанд  Д.Салэйгаас гадна, Америкийн зохиолч Бенжамин Марковиц (“The Rest of Our Lives”), Сьюзан Чой (“Flashlight”),  Кэти Китамура (“Audition”), Британийн зохиолч Эндрю Миллер (“The Land in Winter”),  Энэтхэгийн зохиолч Киран Десаи (“The Loneliness of Sonia and Sunny”) нарын бүтээлүүд шалгарчээ.

Д.Салэй 2016 онд “All That Man Is” зохиолоороо Букерийн шагналд нэр дэвшиж байжээ.

Энэхүү шагналыг 1969 оноос хойш олгож байгаа бол 2014 оноос хойш Их Британид зохиол нь англи хэлээр хэвлэгдсэн зохиолчид уг шагналд нэр дэвших болжээ. Шагналын мөнгөн дүн нь 50 мянган фунт стерлинг буюу 57 мянган евро юм.

2024 оны Букерийн шагналыг Английн зохиолч Саманта Харви Олон улсын сансрын станцад байрлаж буй зургаан сансрын нисгэгчийн нэг өдрийн амьдралын тухай өгүүлдэг “Тойрог зам” романаараа хүртсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026
Утга зохиол Урлаг

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Утга зохиол Урлаг

Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналыг Махрин Сохайл хүртлээ

08/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

17/04/2026

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.