Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Австрийн Вена хотод боллоо
Утга зохиол

“Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Австрийн Вена хотод боллоо

Урлаг Урлаг14/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн, дэлхийн уншигчдын хүртээл болголоо.

Номын нээлтэд Монгол Улсаас Австрид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг, Австрийн Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бирол Келич, Олон улс дахь Монгол Улсын соёлын элч Ц.Гэрлээ, Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцжээ.

Монгол Улсаас Австрид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг нээлтэд үг хэлэхдээ, “Энэхүү хөрөг номын багийн гишүүд Австрийг зорин ирсэнд талархаж байна. Номыг герман хэлээр хэвлүүлж, Австрийн уншигчдад хүргэх ажлыг бүх талаар дэмжинэ. Эргэлт.мн мэдээллийн сайтынхан эрэн сурвалжлах чиглэлээр дагнан ажилладаг гэдгийг мэднэ. Харин одоо соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж, Монголын соёлыг дэлхийд сурталчилахаар Европын орнуудыг зорьж яваад ихэд бэлгэшээж, талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Харин Австрийн Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бирол Келич “Монгол орны олон зохиолч ном бүтээж, бидэнд танилцуулахаар ирж байсан ч сэтгүүлчид сэтгүүл зүйн бүтээлээ ийн дэлгэж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сайн, сайхан бүтээл болсон байна. Монгол Улсын соёл, нүүдэлчин ардын эгэл жирийн амьдралыг “Сүүлчийн нүүдэлчид” номоос дэлхийн англи хэлтнүүд унших, мэдэх боломжтой болжээ” хэмээн ярьжээ.

Энэхүү ном нь баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй монголчуудын гайхамшигт амьдралын онцгой төлөөлөл болох эх орныхоо эзэнгүй талд 40 жил давс олборлон, нөхөрлөж байгаа дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх, хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг монгол хүн, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор амьдралын эздийн баримтаас сэдэвлэсэн хөрөг бүтээл юм.

Ташрамд дурдахад, “Эргэлт.мн”-ийнхэн хөрөг бүтээлээ англи хэл дээр хэвлүүлэн Европын орнуудад нээж буй. Австриас  өмнө “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлтийг Унгарын Будапешт хотын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын танхимд зохион байгуулсан байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Э.Эрдэнэдалайн “Салхины дэргэд…” ном олны хүртээл боллоо

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Погружаемся в мир Melbet: как скачать официальный клиент и кайфануть от ставок в 2026

18/02/2026

Coronavirus disease 2019

18/02/2026

Coronavirus disease 2019

18/02/2026

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

18/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.