Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Silk Way Star” шоуны эцсийн шатны оролцогчид тодорлоо
Дуу хөгжим

“Silk Way Star” шоуны эцсийн шатны оролцогчид тодорлоо

Урлаг Урлаг18/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн анхны мега дууны төсөл болох “Silk Way Star” шоуны хагас шигшээ шатны тоглолт Астана хотод амжилттай боллоо. Энэхүү дууны уралдаан нь цар хүрээний хувьд урьд өмнө болж байгаагүйгээрээ онцлог бөгөөд 12 орны уран бүтээлчид оролцож, дэлхий даяар олон сая үзэгчийн анхаарлыг татаж байна.

Ес дэх шат бол уралдааны хамгийн эрч хүчтэй, сэтгэл хөдөлгөм шатны нэг байсан гэж “Казинформ” агентлаг мэдээлэв.

Азийн хамгийн хүчирхэг долоон дуу хоолой финалд шалгарсныг дурдвал, ALEM (Казахстан), Ясмин Азиз (Малайз), Автандил Абесламидзе (Гүрж), Мишээл Жозеф (Монгол), Жан Хешуан (Хятад), Саро Геворгян (Армени), Мадинабону Адилова (Узбекистан) нар юм. Олон улсын шүүгчдийн үзэж буйгаар, есдүгээр шат хамгийн хүнд шат байсан бөгөөд оролцогчид анх удаа казах дуучид болох 6eluchchi, A.Z., Маржан Арапбаева, Мона Сонгз нартай хамт дуэт дуулж, шинэ хэв маягаар өөрсдийн дуу хоолойгоо хүргэжээ.

Хагас шигшээ шатанд шалгарсан оролцогчид өөрсдийн дуу, өөрийн улсын бүтээл, алдартай хит дуунуудыг дуулж, олон улсын түвшний үзүүлбэрүүдийг толилуулсан юм. “Silk Way Star” нь Төв Азид ийм цар хүрээг хамарсан уран бүтээлчдийг нэгтгэсэн анхны дууны төсөл болж байна. Уг төсөлд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцсон юм. Тэд бүгд олон улсын уралдаан тэмцээний ялагчид, алдартай дуучид, хөгжмийн сургуулиудын нэр хүндтэй төлөөллүүд ажээ.

Энэхүү төсөл нь эхний үе шатнуудаасаа эхлэн олон соёлыг хамарсан томоохон хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн болж, бүс нутгийн орнуудын хооронд бүтээлч солилцооны өвөрмөц орон зайг бий болгожээ. Түүнчлэн “Silk Way Star” нь сүүлийн жилүүдэд хэрэгжсэн хамгийн амбицтай хөгжмийн төслүүдийн нэг болсон байна. Тодруулбал, оролцогч орнууд болон олон улсын телевизийн сувгуудын нийт үзэгчдийн тоо нэг тэрбумаас давжээ. Ийм өргөн цар хүрээг хамарсан нь уг төслийг Төв Азийн шинэ соёлын брэнд болгож байна.

“Silk Way Star” нь Азербайжаны “Space TV”, Тажикистаны “TV Safina”, Киргизийн “Muzyka and Madaniyat”, Монголын “UBS” болон “AIST Global TV”, Узбекистаны “Zor TV”, Гүржийн “Georgian Times” сувгуудаар цацагдаж байна. Казахстанд шинэ ангиуд “Jibek Joly” телевизээр бямба гараг бүрийн 20:00 цагт цацагддаг. Эцсийн шат арваннэгдүгээр сарын 22-нд болох бөгөөд “Jibek Joly” сувгаар шууд дамжуулж, Казахстан, Азербайжан, Тажикистан, Киргиз, Монголд нэгэн зэрэг нэвтрүүлнэ.

Азийн анхны мега төслийн ялагчийг шүүгчдийн шийдвэр /50 хувь/, үзэгчдийн цахим санал хураалт /50 хувь/ гэсэн нэгдсэн системээр шалгаруулна. Үзэгчид “silkwaystar.org” цахим хуудсаар дамжуулан өөрсдийн дэмжиж буй оролцогчдоо санал өгөх боломжтой. Энэхүү шоуг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор болон Хятадын Хэвлэл мэдээлийн группийн хооронд байгуулсан “Silk Way Star” олон улсын төслийг бий болгох гэрээний хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа

11/12/2025
Дуу хөгжим Урлаг

Нийслэлийн 2026 оны төсвөөс “Playtime Festival”-д зориулж 17.1 тэрбумаар авто зам тавьж, 530 саяар цахилгааны шугам барина

11/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Asia Artist Awards” ёслолын шилдгүүд тодорлоо

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дөрвөн улирлын эргэлт” хөрөг баримтат кино цэнхэр дэлгэцээр анх удаа үзэгчдэд хүрнэ

12/12/2025

Реппер Снуп Догг АНУ-ын багийн “хүндэт дасгалжуулагч” болжээ

12/12/2025

“Physical: Welcome to Mongolia”-гийн талаар мэдэх ёстой зүйлс

12/12/2025

“Хадам ээж” Л.Таванбаярын сондгой кино

12/12/2025

Дэлхийн хамгийн урт хэлтэй нохой Гиннесийн дээд амжилтыг тогтоов

12/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.