Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Пак Ми Сун хорт хавдраар өвчилснөө зарлажээ
Оддын амьдрал

Жүжигчин Пак Ми Сун хорт хавдраар өвчилснөө зарлажээ

Урлаг Урлаг20/11/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Ми Сун үсээ хусуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтлэн, хорт хавдартай тэмцэж байсан болохоо зарлалаа.

Тэрбээр саяхан оролцсон “You Quiz on the Block” нэвтрүүлгийнхээ үеэр хөхний хорт хавдартай тэмцэж байсан болохоо мэдэгдсэн тэрбээр “Би яг л Италид суралцаж, Миланд бизнес эхлүүлсэн дизайнер шиг санагдаж байна. Миний хэв маяг одоо үсээ дагаад өөрчлөгдсөн. Би өмнө нь маш эмэгтэйлэг хувцасладаг байсан бол одоо стилиэ өөрчилсөн. Эмчилгээ хийлгээд 10 сар өнгөрсөн ч эвгүй, танил бус мэдрэмж төрсөөр л байна.

Хүмүүс яагаад хиймэл үс зүүж болохгүй гэж гэж бодож байж магадгүй. Хими эмчилгээнд ороход үс маань 100 хувь бүгд унана гэж эмч хэлсэн учраас эмчилгээ эхлэхэд л би үсээ хусуулчихсан. Олон эмэгтэй үсээ хусуулахдаа уйлсан гэж би сонссон ч үс нь дахиад ургасан тухай ч мөн олон сонссон. Тиймээс надад ч бас ийм боломж тохионо гэж бодоод баяртайгаар үсээ хусуулсан” гэжээ.

Түүнд ямар шинж тэмдэг илэрч байсан тухай тэрбээр “Надад маш их ядрахаас өөр шинж тэмдэг илрээгүй. Зураг авалтын дундуур би ихэвчлэн хүлээлгийн өрөөнд дуг хийдэг байсан. Энэ нь бие маань надад дохио өгч байсан нэг хэлбэр байсан байна лээ. Би 38 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн. Ердөө нэг сар өнгөрсний дараа л ажилдаа эргэн орсон. Хоёр дахь хүүхэд дээрээ ч мөн адил. Эргээд харахад амьдрал минь маш хурдан өнгөрчихсөн байсан.

Дараа жил надад юу тохиолдохыг мэдэхгүй байгаа ч би хэт их төлөвлөхөө больж, усны урсгал шиг амьдрахыг хичээж, хэрэгтэй үедээ амарч сурахыг хичээж байгаа” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

17/08/2026

Холливудын домогт жүжигчин Роберт Де Ниро 83 нас хүрлээ

17/08/2026

“Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг энэ сарыг дуустал толилуулна

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.