Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо
Утга зохиол

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

Урлаг Урлаг26/11/2025Шинэчлэгдсэн:26/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом” наадам өнөөдөр /2025.11.26/ болж, өндөрлөлөө.

Тус наадамд үе үеийн яруу найрагчид өөрсдийн шинэ бүтээлийг сойж өрсөлддөг бөгөөд түрүүлсэн найрагч тухайн жилийн “Болор цом”-ын эзэн болдог уламжлалтай.

Өнөө жилийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан шалгарлаа.

Сонирхуулахад, хамгийн анхны “Болор цом”-ыг Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ 50 насандаа хүртэж байжээ. Харин хамгийн олон удаа цомыг өргөсөн яруу найрагчид бол Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар юм. Тэд тус бүр гурван удаа түрүүлж байжээ. “Болор цом”-ын эзэд дундаас Б.Ичинхорлоо хамгийн залуудаа түрүүлсэн юм.

Ингээд “Болор цом”-ын эздийг танилцуулъя.

  • 1983 он. Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг”
  • 1984 он. Д.Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”
  • 1985 он. Б.Лхагвасүрэн “Шагнал”
  • 1986 он. Т.Очирхүү “Чулууны магтаал”
  • 1987 он. П.Бадарч “Тэмээ”
  • 1988 он. Т.Галсан “Жирмийн сүлжээ”
  • 1989 он. Ц.Чимэддорж “Малчин”
  • 1990 он. Б.Ичинхорлоо “Тэнгэр”
  • 1991 он. Б.Ичинхорлоо “Эх нутаг”
  • 1992 он. Б.Лхагвасүрэн “Хил дээр бичсэн шүлэг “
  • 1993 он. Д.Цоодол “Миний муусайн найз нар”
  • 1994 он. Ц.Хулан “Ганцхан ижийдээ унших шүлэг”
  • 1995 он. Б.Дорпалам “Хөөрлийн шүлэг”
  • 1996 он. Д.Төрбат “Ижий шүлэг”
  • 1997 он. Д.Цоодол “Хуучин дэр модны дууль”
  • 1998 он. Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад”
  • 1999 он. Ц.Чимэддорж “Элсэн тасархай”
  • 2000 он. Г.Мөнхцэцэг “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”
  • 2001 он. Ц.Бавуудорж “Хүрэл чоно”
  • 2002 он. А.Эрдэнэ-Очир “Зам”
  • 2003 он. Д.Урианхай “Шөнийн онгоц”
  • 2004 он. Ж.Баяржаргал “Арга билгийн ертөнц”
  • 2005 он. Ж.Мөнхбат “Бурхан хүсэл”
  • 2006 он. Д.Галсансүх “Англи хэлэнд итгэж зориулав”
  • 2007 он. Ш.Лхамноржмаа “Газрын үг”
  • 2008 он. Л.Хасар “Миний нэг өдөр ингэж санагдаад…”
  • 2009 он. Х.Эрдэнэбаатар “Нэргүй шүлэг”
  • 2010 он. Ц.Хулан “Би-Цагаан Дарь эх”
  • 2011 он. Д.Болдхуяг “Монгол хэл”
  • 2012 он. Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт”
  • 2013 он. Л.Моломжамц “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”
  • 2014 он. Б.Мягмаржав “Тэнгэрийн татах хүч”
  • 2015 он. Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг”
  • 2016 он. Б.Батсайхан “Тэр эмэгтэй”
  • 2017 он. М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”
  • 2018 он. Б.Баттулга “Талархлын шүлэг”
  • 2019 он. Б.Жамбалдорж “Жамын цас”
  • 2020 он. О.Цэнд-Аюуш “Цасан шуурга”
  • 2021 он. Б.Болорцэрэн “Шүлэг бичихгүй л бол”
  • 2022 он. М.Амархүү “Ургийн мод”
  • 2023 он. С.Начин “Уучлалын шүлэг”
  • 2024 он. А.Лхагва “Морин хуурын хэл”
  • 2025 он.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртлээ

26/11/2025
Утга зохиол Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ

25/11/2025
Утга зохиол Урлаг

Дэлхийн хамгийн өндөр настай зохиолч дээд амжилтаа дахин эвдэв

19/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

26/11/2025

Сошиал платформын хэрэглээгээр Youtube тэргүүллээ

26/11/2025

III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

26/11/2025

“Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны тавдугаар ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

26/11/2025

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

26/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.