Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ
Техник технологи

Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ

Урлаг Урлаг01/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг Шанхайн Жиаотун их сургуулийн мэргэжилтнүүд боловсруулсан тухай China Daily сонинд мэдээлжээ.

Ус цуглуулахын тулд конденсацийн /бодисыг уурын төлөвөөс шингэн эсвэл хатуу төлөвт шилжүүлэх/ болон шингээлтийн арга, мөн дулааны насосыг ашигладаг байна. Энэхүү технологийг өндөр температур, агаарын чийгшил багатай зэрэг уур амьсгалын янз бүрийн нөхцөлд ажилладаг байхаар зохион бүтээсэн байна. Тодруулбал, нарны эрчим хүчээр ажилладаг бие даасан станцыг зохион бүтээсэн бөгөөд уг станц нь ямар ч дэд бүтэцгүйгээр ажиллах боломжтой ажээ. Энэхүү төхөөрөмж нь жижиг автобусны буудалтай дүйцэхүйц хэмжээтэй, 15-40 хэмийн, 35-99 хувийн агаарын чийгшилтэй нөхцөлд ажиллах бөгөөд өдөрт 50 литр ундны ус үйлдвэрлэдэг байна. Үүнээс гадна, арал дээрх зочид буудлууд, жижиг суурингуудад ашиглах боломжтой, өдөрт 1.6 мянга хүртэлх литр ус үйлдвэрлэх платформыг зохион бүтээжээ.

Энэхүү технологийг дэлхийн зарим бүс нутагт усны нөөцийн хомсдлыг шийдвэрлэх, усны хангамж тогтворгүй бүс нутгуудад ашиглахад тохиромжтой гэж үзэж байна.

Эр сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026
Техник технологи Урлаг

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

26/05/2026
Техник технологи Урлаг

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.