Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Аюүми Хамасаки Шанхайд нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийв
Дуу хөгжим

Аюүми Хамасаки Шанхайд нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийв

Урлаг Урлаг02/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы поп дуучин Аюүми Хамасакигийн Шанхай дахь төлөвлөгөөт тоглолт Токио, Бээжингийн хурцадмал харилцаанаас болж цуцлагдсан билээ. Тоглолт өнгөрсөн бямба гараг /2025.11.29/-т болох байсан ч зохион байгуулагчид баасан гарагийн үдээс хойш цуцлах тухай мэдэгдлийг хийжээ. Цуцалж буй шалтгаанаа зохион байгуулагчид давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарласан байна.

Тоглолт гэнэт цуцлагдсан ч гэлээ 47 настай ж-поп од Шанхайд нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд “I Am Ayu” тоглолтоо төлөвлөсөн ёсоор бүрэн хэмжээгээр нь хийлээ.

Аюүми Хамасаки тоглолт нь цуцлагдах тухай мэдэгдлийг баасан гарагт л хүлээж авсан аж. Энэ тухайгаар тэрбээр англи, япон хэлээр цахим сүлжээндээ бичихдээ “Өмнөх тоглолтууд дээр бид өдөр шөнөгүй 200 хүнтэй баг ажилласан. Шанхайн тоглолтын тайзыг засч бэлдэхэд таван өдөр зарцуулсан. Гэвч өнөө өглөө багийн гишүүд тоглолт цуцлагдах тухай мэдэгдлийг хүлээн авлаа. Хамаг чадлаа дайчлан ажилласан 100 хятад ажилтан болон бусад 100 ажилтан, энэ тоглолтыг зорьж тэнгис далай гатлан Японоос ирсэн бүжигчид, уран бүтээлчдийн өмнөөс би гүнээ харамсаж байна. Хамгийн гол нь Хятад, Япон болон бусад орноос цугларсан шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, уучлалт гуйх боломжгүйгээр тоглолт цуцлагдаж байгаад итгэж чадахгүй нь. Намайг үнэхээр уучлаарай” гэсэн юм.

Энэ асуудлыг Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдэлтэй холбоотой гэж үзэж буй. Гэсэн ч Аюүми Хамасаки өөрийн сайн мэдэхгүй зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм.

Аюүми Хамасаки нэг ч үзэгчгүй ч гэлээ тоглолтоо бүрэн эхээр нь толилуулсан гэдгээ цахим хуудсандаа бичиж, зурагнуудаа оруулжээ. Шанхай хотын оршин суугчид цэнгэлдэхийн гадаа түүний дуулах чимээ сонсогдож байгаа тухай хуваалцсан байна.

“14 мянган хоосон суудал. Гэсэн ч би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчдийнхээ хайрыг маш их мэдэрлээ. Энэ бол миний хувьд хамгийн мартагдашгүй тоглолтуудын нэг байлаа” гэж Хамасаки хэлжээ.

Түүний аялан тоглолтын дараагийн хуваарь 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Макаод байна. Тус тоглолтын тасалбарыг хэдийнэ худалдан авсан байгаа үзэгчид болж өнгөрсөн явдлын дараа тоглолт нь болох эсэхэд санаа зовниж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.