Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Converse Japan” брэнд “Stranger Things” киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа
Хувцас загвар

“Converse Japan” брэнд “Stranger Things” киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа

Урлаг Урлаг02/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Converse Japan” брэнд “Netflix”-ийн “Stranger Things” цувралын тавдугаар улирлын нээлтийг угтан гурван сонгодог загварыг багтаасан тусгай коллекцоо танилцууллаа. Коллекцод “Chuck Taylor All Star”, “Weapon”, “One Star” гэсэн “Converse”-ийн алдартай загваруудыг цувралын өнгө аяс, дүрүүд болон поп соёлын элементүүдтэй уялдуулан дахин бүтээжээ.

Converse Japan "Stranger Things" киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа (фото 1)

“Chuck Taylor All Star” загвар нь улаан, хар, ногоон, тоорын ягаан, саарал, хөх зэрэг өнгөний сонголттой бөгөөд принттэй үдээсээр чимэглэгдсэн. Гадна талд нь “Stranger Things” логог байршуулсан бол дотор талд нь “Friends don’t lie” хэмээх алдарт хэллэг болон гол дүрүүдийн нэрсийг бичсэн байна. Хар хөх өнгийн загвар нь шоуны зохиомол WSQK The Squawk радиостанцыг санагдуулам дүрслэлтэй хийгдсэн гэдгээр онцлог.

“Weapon загвар” нь бейж болон ногоон өнгийн арьсан материалаар хийгдсэн бөгөөд хуучирсан мэт эффект оруулж өгчээ. Тус загвар Хоукинс сургуулийн “Tigers” багийн бэлгэ тэмдгийг кет дээр дүрсэлж өгсөн нь загварын онцгой элемент болж өгсөн байна.

Converse Japan "Stranger Things" киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа (фото 8)
Харин “One Star” загвар нь хар илгэн материалтай, цагаан өнгийн оёдолтой бөгөөд цувралын аймшигт дүр болох Демогоргон мангасын дүрсийг гадна талд нь хатгамлаар урласан байна.
Converse Japan "Stranger Things" киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа (фото 9)

Дашрамд дурдахад, “Stranger Things” цувралын эхний бүлэг 2016 онд гарсан бөгөөд 2016–2022 онуудад нийт дөрвөн бүлэг үзэгчдэд хүрсэн билээ. Харин тавдугаар бүлэг нь тус цувралын сүүлийн бүлэг бөгөөд эхний анги өчигдөр цацагдсан даруйдаа үзэгчид болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ аваад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026
Хувцас загвар Урлаг

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Хувцас загвар Урлаг

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.