Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Prada” групп “Versace”-г худалдан авчээ
Хувцас загвар

“Prada” групп “Versace”-г худалдан авчээ

Урлаг Урлаг03/12/2025Шинэчлэгдсэн:03/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп “Versace” брэндийг худалдан авснаа мягмар гараг /2025.12.02/-т зарлалаа. Ингэснээр тус групп удаан хугацаанд хүсэж байсан үр дүндээ хүрчээ.

“Prada” групп АНУ-д төвтэй “Capri Holdings” компаниас “Versace”-г 1.3 тэрбум еврогоор /1.51 тэрбум ам.доллар/ худалдаж авах эцсийн гэрээнд энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм. “Prada”-гийн эзэмшигчид болох Миучча Прада, Патризио Бертелли нарын хүү Лоренцо Бертелли 11 дүгээр сард “Reuters” агентлагт мэдээлэхдээ, интеграцчилал дууссаны дараа “Versace”-гийн гүйцэтгэх захирлаар томилогдоно гэдгээ хэлсэн байна. Түүний ярьснаар, “Prada” энэхүү хэлэлцээрийг хийхийг олон жилийн турш эрмэлзэж иржээ.

“COVID-19” цар тахлын үед бид хэдийн холбоо тогтоогоод байсан бөгөөд “Capri” болон “Tapestry”-гийн хэлэлцээрээс ч өмнө яриа хэлэлцээ хийж байсан. Монополийн эсрэг асуудлаас болж хэлэлцээр бүтэлгүйтсэний дараа бид энэхүү хэлэлцээнд эргэн анхаарч, холбогдох үйл явцыг түргэвчлэхийг хичээсэн. Энэ бол удаан хугацаанд үргэлжилсэн хүчин чармайлтын үр дүн юм” гэж Л.Бертелли ярьсан байна.

Ингэснээр 1978 онд Италийн Милан хотноо Жанни Версачегийн үүсгэн байгуулсан, зоримог шийдэл, тансаг гоо зүйгээрээ алдартай “Versace” брэнд нь тус группийн хоёр гол брэнд болох “Prada” болон түүнээс арай жижиг боловч хурдацтай өсөн дэвшиж буй “Miu Miu” брэндүүдийн эгнээнд нэгдэх бөгөөд энэ нь Италийн загварын салбарт стратегийн огцом өөрчлөлт гарч буйг илэрхийлж байна.

Энэхүү худалдан авалтыг ихээхэн дэмжиж байсан Бертелли хэлэхдээ, “Versace” хоёр гол нөхцөлийг хангасныг онцолсон нь санхүүгийн хувьд тийм ч их эрсдэлтэй бишээс гадна уг брэнд нь олон нийтэд танигдах тал дээр дэлхийд тэргүүлэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог гэдгийг дурджээ.

“Prada”-тай хийсэн гэрээг зарлахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу энэ оны гуравдугаар сард Донателла Версаче “Versace”-гийн креатив захирлын албан тушаалаасаа огцорсон юм. Тэрбээр уг албан тушаалыг гуч орчим жилийн турш хашсан билээ. Улмаар “Miu Miu”-гийн дизайн хариуцсан захирал асан Дарио Витале түүний халааг авчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

“Converse Japan” брэнд “Stranger Things” киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа

02/12/2025
Хувцас загвар Урлаг

Өмнөд Солонгост тайрмал үс тренд болж байна

02/12/2025
Хувцас загвар Урлаг

“Эмээ” хантааз трэнд болж эхэллээ

24/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ

03/12/2025

“Prada” групп “Versace”-г худалдан авчээ

03/12/2025

Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ

03/12/2025

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025

“Converse Japan” брэнд “Stranger Things” киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа

02/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.