Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Netflix”-ээс “Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлэг хийнэ
ТВ Нэвтрүүлэг

“Netflix”-ээс “Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлэг хийнэ

Урлаг Урлаг05/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн олон оронд түгэхийн сацуу монголчуудыг дэлгэцийн өмнө уяж, хүлээлт үүсгэсэн “Netflix”-ийн “Physical Asia” шоуг зохион байгуулагчид 14 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирэх гэж байна.

Дээрх шоуны үеэр Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр Солонгосын багийнхныг эх орондоо урьсан аж. Харин тус багийн ахлагч Ким Дунхён “Энэ шоунд бид ялбал Монголд очно” хэмээн амласан байдаг. Тэгвэл амлалт биеллээ олж, Өмнөд Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар “Netflix”-ийн 14 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт Монголд ирэх гэж байна. Мөн Австралийн багийн хүчтэн Эдди  Уиллъмс манай улсад өнөөдөр өглөө ирсэн юм.

Тэдний ирж буй шалтгаан нь шоуны шинэ өнгө төрхийг харуулсан нэвтрүүлэг бэлтгэнэ. Уг нэвтрүүлэгт Өмнөд Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар оролцох бол Монголоос улсын арслан Б.Орхонбаяр, Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцох бөгөөд 10 хоногийн хугацаанд нэвтрүүлгийн зураг авна. Нэвтрүүлэг дөрвөн ангитай байх бөгөөд эхний хоёр ангийг энэ сарын 24-нд, үлдсэнийг нь 31-нд “Netflix”-ээр цацахаар болжээ.

Ташрамд дурдахад, Австралийн багийн гишүүн, алдарт паркурчин Дом Томато, Солонгосын багийн гишүүн, чөлөөт бөхийн тамирчин Жан Ын Силь нар өнгөрсөн долоо хоногт ирээд буцсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.