Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цагаан ордон хүнлэг бус бичлэгтээ Сабрина Карпентерын дууг ашиглажээ
Дуу хөгжим

Цагаан ордон хүнлэг бус бичлэгтээ Сабрина Карпентерын дууг ашиглажээ

Урлаг Урлаг05/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагаан ордон цагаачдын баривчилгааны бичлэгт Сабрина Карпентерын “Juno” дууг ашигласан нь маргаан дэгдээгээд байна. Грэммийн шагналт дуучин, ая зохиогч Сабрина энэ бичлэгийг хорлонтой бөгөөд жигшүүртэй гэж тодорхойлов. Мөн “Хүнлэг бус зорилгодоо хүрэхийн тулд намайг болон миний хөгжмийг хэзээ ч бүү ашигла” гэж цахим хуудсандаа бичжээ.

Сабрина Карпентер аялан тоглолтынхоо үеэр “Juno” дууг дуулахдаа гавлуулж, баривчлуулж байгаа мэтээр жүжигчилсан тоглолт тавьдаг аж.

Гэвч Цагаан ордон түүнээс уучлал гуйсангүй. Харин оронд нь “Сабрина Карпентерт товч бөгөөд тодорхой хариулт өгье. Бид бид аюултай гэмт хэрэгтэн, хууль бус алуурчид, хүчирхийлэгчид, педофилуудыг албадан гаргасныхаа төлөө уучлалт гуйхгүй. Тэр мангасуудыг өмгөөлж буй хэн бүхэн тэнэг л байж таарна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жексон мэдэгджээ.

Сабринагийн дууг ашигласан бичлэг цахим сүлжээнүүдээр гарсаар байна.

Цагаан ордон дуучдын уран бүтээлийг тэдний зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдол нэгээр тогтохгүй. Тухайлбал, өнгөрсөн сард Эх орны аюулгүй байдлын яамнаас нийтэлсэн ижил төстэй бичлэгт Оливиа Родригогийн “All-American Bitch” дууг ашигласан байжээ. Мөн дуучин Ашерын “Hey Daddy (Daddy’s Home)” дууг ерөнхийлөгчийн бичлэгт дэвссэн гэх мэт өөр олон ч тохиолдол байдаг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.