Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»A$AP Rocky “Chanel” брэндийн шинэ элч, төлөөлөгч боллоо
Хувцас загвар

A$AP Rocky “Chanel” брэндийн шинэ элч, төлөөлөгч боллоо

Урлаг Урлаг05/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Chanel” брэнд реппер, продюсер, загварын соёлын гол дүрүүдийн нэг A$AP Rocky-г шинэ элч, төлөөлөгчөөрөө томилсноо зарлалаа. Энэхүү мэдээллийг брэндийн бүтээлч захирал Матье Блази өөрийн Instagram сторигоор олон нийтэд хүргэсэн нь загварын ертөнцөд хүчтэй хүлээлт үүсгээд байна.

A$AP Rocky-ийн томилгоо нь тэдний олон жилийн уран бүтээлийн харилцааны үргэлжлэл гэж хэлж болно. Матье Блази Bottega Veneta-гийн бүтээлч захирал байх хугацаандаа Rocky-гийн streetwear хэв маягийг тансаг минималист загварын хэлээр, шинэ өнцгөөр тайлбарлаж, түүнийг брэндийн кампанит ажил, шоу бүрд онцлон урьдаг байсан. Тухайн үед Матье Блази түүнийг өөрийн гол онгод, уран бүтээлийн түлхүүр дүрүүдийн нэг хэмээн тодорхойлж байсан нь хэвлэлийн дунд ч анхаарал татаж байв. Мөн рэппер залуугийн стиль, түүнийг илэрхийлдэг хэмнэлтэй, хүчтэй энерги нь Матье Блазигийн бодит амьдрал, гар урлалыг хослуулсан дизайны философитой гайхалтай нийцдэг билээ.

“Chanel”-ийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд “A$AP Rocky-гийн дундаршгүй авьяас, сониуч зан, хязгааргүй бүтээлч чанар биднийг гүн татсан. Тэр бол “Chanel”-ийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлох чухал төлөөлөл” хэмээн онцолсон бол Матье Блази “Тэрээр хийж буй бүх зүйлдээ чин сэтгэлээ зориулдаг. Тэр бол хөгжимчин, жүжигчин, сайн аав, найз бас маш хүнлэг, олон талт уран бүтээлч нэгэн. Түүнтэй дахин хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэж дурджээ.

Мөн энэхүү үйл явдал нь хип-хоп соёл болон тансаг загварын огтлолцлыг бодитоор илэрхийлсэн том алхам болж буй бөгөөд “Chanel”-ийн өв уламжлал, намуухан тансаг хэв маягийг залуу үеийн соёл, креатив энерги рүү илүү ойртуулах стратегийн ач холбогдолтой үйл явдал гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026
Хувцас загвар Урлаг

Оливия Родриго “The White Stripes”-ийн Мег Уайтын өмсөж байсан даашинзыг өндөр үнээр худалдан авчээ

11/10/2026
Хувцас загвар Урлаг

Дуучин Сиара бие давхар үедээ загварын тайзнаа алхлаа

04/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

19/10/2026

“Монголын орон зай” чуулбар бүтээлийн тоглолт боллоо

19/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/10/2026

Бен Аффлек Брюс Уиллисын өгсөн карьерын хоёр зөвлөгөөг дурсав

18/10/2026

Кристин Дэвис “Sex and the City” цувралын үеэр хэт хатуу хоолны дэглэм барьж байснаа ярьжээ

18/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.