“Sony pictures”-ын албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевиз “Монголын саятан” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлыг үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо.
“Монголын саятан” нэвтрүүлгийн энэ улирлын дугааруудыг Г.Занданхүү хөтлөх бөгөөд шинээр “Хөтлөгчөөс асуух” гэдэг боломжтой болсноороо онцлогтой юм. Нэвтрүүлгийн оролцогчид ердөө 15 асуултад хариулаад 20 сая төгрөгийн эзэн болно.
“Монголын саятан” нэвтрүүлгийн нэгдүгээр улирал 2024 онд үзэгчдийн хүртээл болж байсан бол хоёрдугаар улирлын эхний дугаар 2025 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн лхагва гараг бүр “Боловсрол” телевизээр гарна.
Энэхүү нэвтрүүлэг нь дэлхийн 130 гаруй улсад хийгдэж, үзэгчдийн хүртээлд нийцсэн, хамгийн амжилттай бөгөөд удаан үргэлжилж буй танин мэдэхүйн асуулт хариултын нэвтрүүлэг юм.


