Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Жонатан Андерсон 2025 оны шилдэг дизайнер боллоо
Хувцас загвар

Жонатан Андерсон 2025 оны шилдэг дизайнер боллоо

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн загварын зөвлөлөөс /British Fashion Counsil/ жил бүр зохион байгууллагддаг “The Fashion Awards” болж өндөрлөлөө. Уг ёслолын хүрээнд тухайн жил загварын ертөнцөд онцгойрч тодорсон жилийн шилдэг дизайнер, загвар өмсөгч, брэндүүдийг шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг дизайнераар Жонатан Андерсон тодорлоо.

Хойд Ирландаас гаралтай дизайнер Жонатан Андерсон нь өдгөө 41 настай бөгөөд ийнхүү гурван жил дараалан оны шилдэг дизайнер шагналыг хүртлээ. Тэрээр анх Нью Йорк дахь Жульярдын Их Сургуульд жүжигчний мэргэжлээр элсэж байсан ч багаасаа хувцас, загварт ихээхэн сонирхолтой байсан тул сургуулиа орхиж, Лондоны Загварын Коллежийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд ‘’Прада’’ брэндийн визуал дизайнераар ажиллаж карьераа эхлүүлж байжээ. Андерсон загварын ертөнцөд маш богино хугацаанд тодрон гарч, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг тамгалсан энэ цагийн хамгийн амжилттай дизайнеруудын нэг мөн билээ.

”JW Anderson” брэнд

Тэрбээр 2008 онд өөрийн нэрийн ‘’JW Anderson’’ брэндийг үүсгэн байгуулсан. Анх тус брэнд нь зөвхөн эрэгтэй хувцас эдлэлд төвлөрдөг байсан бол удалгүй эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой ‘’Androgynous” цуглуулгаа танилцуулсан нь шуугиан тарьж, түүнийг алдарын замналд хөтөлсөн. 2015 онд “British Fashion Awards” ёслолоос оны шилдэг эрэгтэй хувцасны дизайнер болон оны шилдэг эмэгтэй хувцасны дизайнер хос шагналыг нэгэн зэрэг хүртсэн анхны дизайнер болсон түүхтэй.

”Loewe” брэндийн загваруудаас

2013 онд тансаг хэрэглээний ‘’LVMH’’ группээс ‘’JW Anderson’’ брэнд амжилттай хөрөнгө оруулалт татаж, үүний дараагаар Испанийн тансаг зэрэглэлийн “Loewe” брэндийн бүтээлч захирлаар томилогдсон. Түүний удирдлага дор “Loewe” нь дэлхийн хамгийн шинэлэг, эрэлттэй брэндүүдийн нэг болж, Андерсон 11 жилийн турш тус албан тушаалд ажилласан юм. Хамгийн алдартай бүтээл нь “Puzzle Bag” бөгөөд Loewe брэндийн нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй.

Энэ жил Андерсоны карьерийн оргил үе байлаа. 2025 оны 6-р сард Жонатан Андерсон ‘’Christian Dior’’ брэндийн цор ганц бүтээлч захирлаар томилогдсон. Энэ нь Кристиан Диор нас барснаас хойш тус брэндийн эрэгтэй, эмэгтэй, кутюр бүх салбарыг нэг дизайнер хариуцсан анхны тохиолдол юм. Бүтээлч захирлын албанд томилогдоод, сар хүрэхгүй хугацааны дараа буюу 6-р сарын 27-ны өдөр Парист анхны эрэгтэй хувцасны цуглуулгаа танилцуулсан. Английн сонгодог загвар болох твид (Donegal tweeds), кабель нэхмэл цамц (cable-knit sweaters) зэрэг эдлэлийг Dior-ын Bar Jacket-ийн хувилбаруудтай хослуулсан.

”Christian Dior” брэндийн эрэгтэй цуглуулгаас

”Christian Dior” брэндийн эмэгтэй цуглуулгаас

Мөн зургийн номын хавтсаар хатгамал хийсэн Book Tote цүнх, 18-р зууны зураач Жан Батист Симеон Шардены зургуудаас сэдэвлэсэн элементүүдийг ашиглаж, тансаг байдал ба энгийн ахуйг хослуулсан. Харин энэ аравдугаар сард Андерсон “Christian Dior” брэнд дэх өөрийн анхны эмэгтэй цуглуулгаа танилцуулсныг хүлээлтээс давсан гэж загварын салбарын мэргэжилтнүүд үнэлсэн билээ. Ингэхдээ “Christian Dior”-ын хуучны загваруудаас санаа авч, ирээдүйд тус брэнд хэрхэн гэрэлтэхийг харуулж, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг нэг цуглуулгаар цогц илэрхийлсэн гэж шагшин магтуулсан юм.

Эх сурвалж: Ub.life

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026
Хувцас загвар Урлаг

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026
Хувцас загвар Урлаг

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.