Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон
Дуу хөгжим

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

Урлаг Урлаг15/12/2025Шинэчлэгдсэн:15/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Казахстан улсад болсон олон улсын “Silk Way Star” уралдаанаас “Гран при” шагнал хүртсэн дуучин Ч.Мишээл өнөөдөр /2025.12.15/ хэвлэлийн бага хурал хийв.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа  “Монгол Улсын Төв Азийн орнууд руу чиглэсэн бодлого сүүлийн он жилүүдэд идэвхжиж байгаа. Соёлын дипломат харилцаа бол ард иргэдийн хоорондын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам юм. Тийм ч утгаар  “Silk Way Star” уралдаанаар Монголын соёл, урлагийг Казахстан улсад, Төв Азид бүс нутгийн хэмжээнд таниулахад чухал алхам болсон. Иймд соёлын дипломат ажиллагааг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ баярлалаа” гэв.

Дуучин Ч.Мишээлийн менежер түүнтэй 2022 оны сүүлээс хамтарч эхэлсэн бөгөөд Ч.Мишээл нь Монголын язгуур урлагийг бусад төрлийн хөгжмүүд, тэр тусмаа электроник хөгжимтэй хольсон хэв маягаар уран бүтээлүүд туурвидаг. Энэ төрлөөр цацагдаагүй олон уран бүтээлүүд байгаа аж.

Дуучин Ч.Мишээл “Эхний шатанд би өөрийн “Бундан улаан” гэх дуугаа дуулсан. Уг дуунд уртын дууны элемент орсон байдаг. Тэр үеэс эхлээд Монгол элементтэй дуулалтыг дуулж эхэлснээр шүүгчид болон бусад оролцогчид “Заагаад өгөөч, би дуулж чадах болов уу” зэргээр их сонирхож эхэлсэн. Мэдээж хэрэг Монгол уртын дууг хаана ч дуулсан маш сонирхолтой, хүний сэтгэлийг татах увдистай, маш гайхалтай урлаг учраас уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэдгээ мэдэж байсан.

Тэмцээний үеэр ч гэсэн уртын дуу дуулах үед хүмүүс маш их гайхширч байгаа харц нь харагддаг. Тийм ч учраас хэрэв би сүүлийн шатандаа шалгарч чадвал маш гоё уртын дууны элементтэй дууг заавал дуулна гэж бодсон.

Энэ шагналыг хүртэхэд шүүгчдээс гадна дэлхий даяар оршин сууж буй монголчууд болон Казахстаны ард түмэн өөрсдийн ахан дүүс гэж боддог шигээ намайг хайрлаж, маш их дэмжсэнд баяртай байгаа.

Тэмцээнд оролцоход Дуучин Б.Сарантуяа эгчийн “Тэмцээнд оролцож байгаа нь хангалттай том зүйл учраас өөрийгөө харуулаарай” зэргээр дэмжиж байсан нь миний сэтгэлзүйг маш тогтвортой байлгасан. Түүнчлэн би энэ тэмцээнд ээжтэйгээ хамт явсан. Маш хүчтэй багтай явсан” гэв.

Ч.Мишээл нь Уртын дууны мэргэжлээр энэ хавар Цогтсайхан багшийн удирдлага дор төгссөн байна. Тэрбээр Казахстаны Засгийн газраас Хоёрдугаар Найрамдлын одонгоор шагнагджээ. Түүнчлэн Ч.Мишээл Казах хэл дээрх дуугаа бичүүлээд, клипээ хийчихсэн байгаа ба удахгүй цацагдах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ц.Энгүүн “Dazed 100” жагсаалтад багтлаа

12/12/2025
Дуу хөгжим Урлаг

Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа

11/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

15/12/2025

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

15/12/2025

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025

“Холын цагаан манан” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.