Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Монгол хүний ур ухааныг гайхуулсан “Star Dance” хамтлаг
Бүжгийн урлаг

Монгол хүний ур ухааныг гайхуулсан “Star Dance” хамтлаг

Урлаг Урлаг16/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 13-нд Австри улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагууд оролцож, гурав болон дөрөвдүгээр байрт тус тус шалгарчээ.

“Star Dance” хамтлагийн хувьд бүжгийн аяа Д.Даваахүүгээр хийлгэдэг бол дэглэлтээ өөрсдөө хийдгээрээ олны анхаарлыг ихээр татдаг. Дэлхийн хэмжээнд өндөр зэрэглэлийн латин бүжиг дэглэдэг цөөхөн дэглээч бий. Тэдгээрийн нэг нь тус хамтлагийн амин сүнс болсон бүжиг дэглээч Д.Батсайхан, Н.Онондарь нар юм. Тиймдээ ч тэдний бүжигт Монгол гэх омогшил, эх орноороо бахархах бахархал нэвт шингэдэг гэхэд хилсдэхгүй.

Монгол хүний сэтгэлгээнээс төрөн гарсан үзүүлбэрээр үзэгчдээ баясгасан тус хамтлагийн дасгалжуулагчаар Дэлхийн гурван удаагийн аварга бүжигчин Н.Онондарь ажилласан.

Н.Онондарийн хувьд Дэлхийн 11 удаагийн аварга Герман улсын “Grün-Gold” хамтлагт бүжиглэж байсан туршлагатай нэгэн. Тус хамтлагт бүжиглэж байхдаа гурван удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож хамтлагаараа нэгдүгээр байр эзэлж байсан тэрээр хамгийн анх “Star Dance”-с дэлхийн аваргын тэмцээнд явж байсан нэгэн.

“Star Dance” хамтлагийн хувьд 2010 онд Ази тивээ төлөөлөн хамгийн анх ДАШТ-д оролцож хагас финалд үлдэж байсан бахдам түүхтэй хамтлаг. Уг үйл явдлаас хойш ДАШТ-д оролцох баг тамирчдын үүд хаалга нээгдэж, алтан босго тавьсан юм.

2024 оны ДАШТ-д тус хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч, “Финалын цом”-ын эзэд болсон. Тус тэмцээнд оролцсон “Монгол хийморь” бүжгийн бичлэг “World Dance Sport Federation” юүтүб хуудаснаа байршсанаас хойш хамгийн өндөр хандалт авсан бичлэгээр шалгарсан түүхтэй.

Тус бүжгийг бүжиг дэглээч Д.Батсайхан Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан дэглэсэн бөгөөд дэлхийн тавцан дээрээс эх орноо ийнхүү сурталчилсан билээ.

Энэ жилийн хувьд тэд мөн л бүжгийн аяа өөрсдөө шинээр бичүүлж, дэглэлт болон найруулгаа өөрсдөө хийжээ. Тиймдээ ч “Стар” хамтлагийн үзүүлбэр олон нийтийн зүгээс хүлээлт өндөртэй байсан үзүүлбэрүүдийн нэг байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Moon Dance” хамтлаг Улсын аварга шалгаргуулах тэмцээнд 12 дахь удаагаа түрүүллээ

04/05/2026
Бүжгийн урлаг Урлаг

Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо болно

24/04/2026
Бүжгийн урлаг Урлаг

Хилчин уран бүтээлчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

09/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.