Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Луврын музейн хулгай орсон тагтанд хамгаалалтын тор суурилуулжээ
Музей

Луврын музейн хулгай орсон тагтанд хамгаалалтын тор суурилуулжээ

Урлаг Урлаг24/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ.

Дэлхийн хамгийн алдартай музейд 10 дугаар сарын 19-нд дөрвөн хүн нэвтэрч, ойролцоогоор 102 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлан зугтсан нь тус байгууламжийн аюулгүй байдлын цоорхойг илчилсэн юм. Хулгайч нар музейн гадна ачаа өргөгч байрлуулж, Аполло галерейн тагт руу үсрэн гарч цонхыг нь хагалаад, өнцөг бутлагчаар шилэн хоргыг хагалж, 7 минутын дараа скүүтерээр зугтсан байна.

“Луврын музей 10 дугаар сарын 19-нд болсон хулгайгаас сургамж авч, аюулгүй байдлаа бэхжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна” гэж тус музей X хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүнчлэн музейн алдарт шилэн пирамидын эргэн тойронд хөдөлгөөнт цагдаагийн ангийг байрлуулсан бөгөөд ирэх жил музейн эргэн тойронд 100 камер байршуулна гэж мэдэгдсэн байна.

Цагдаа нар хулгайн хэрэгтэй холбогдуулан найман сэжигтнийг тогтоосон боловч үнэт эдлэлүүд одоо хүртэл олдоогүй байгаа юм. Энэ хэрэг нь “Мона Лиза” зэрэг үнэлж баршгүй урлагийн бүтээлүүдийг хадгалдаг Луврын музейн аюулгүй байдлын талаар асуудлыг хөндөхөд хүргэжээ.

Луврын музейн ажилтнууд музейн гаднах хананууд дээр хамгаалалтын камер хангалтгүй байсныг, мөн тагт огт хамгаалалтгүй байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хулгай нь сүүлийн хэдэн долоо хоногт музейд тулгарсан хэд хэдэн асуудлын нэг байсан бөгөөд ус алдсаны улмаас Египетийн эд өлгийн хэсгийн номууд сүйдсэнээс гадна ажилтнууд ажил хаясны улмаас музейг хэдэн өдрийн турш хэсэгчлэн хаахад хүрсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026
Музей Урлаг

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026

Жүжигчин Юн Ё Жон “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

09/07/2026

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026

ДАШТ-ий шувтаргын тоглолтын завсарлагааны үеэр Жастин Бибер уран бүтээлээ толилуулна

09/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлжээ

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.