Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монголоос өөр хэлээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
Өв соёл

Монголоос өөр хэлээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

Урлаг Урлаг25/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын өчигдөр /2025.12.24/-ийн хуралдаанаар Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан болон батлагдаагүй үлдсэн газар зүйн нэрийг шинэчлэн тогтоож, монголоос өөр (орос, казах, тува зэрэг) хэлээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг батлуулахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Газар зүйн нэрийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг, Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэлээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг хойч үедээ өвлүүлэн ашиглуулах үүрэгтэй юм.

Газар зүйн нэр нь аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн байдлын үндэс бөгөөд улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагийг тогтоох, хаягжуулах, бүх төрлийн масштабтай газрын зураг, атлас дээр тэмдэглэн олон нийтэд таниулахаас гадна иргэд төрсөн газар нутгаа байршлаар нь хайж олох зэрэг олон чиглэлээр ашигладаг чухал зүйл юм.

Газар зүйн нэрийн тодруулалтын ажил улс орон даяар хийгдэж байгаа бөгөөд 17 аймгийн 134 сум, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж дуусаад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Өв соёл Урлаг

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026

Фредди Меркури өнөөдөр 80 нас хүрэх байлаа

07/09/2026

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.