Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Харшийн сүлд модны наадамд 3100 гаруй хүүхэд оролцлоо
Нийгэм

Харшийн сүлд модны наадамд 3100 гаруй хүүхэд оролцлоо

Урлаг Урлаг25/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилгаар “Харшийн сүлд модны наадам” гурав дахь жилдээ боллоо. Наадмыг аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Залуучууд театр,  хамтран Дархан Юнайтед Аренад бага, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Энэ жилийн харшийн сүлд модны наадамд 3100 гаруй хүүхэд оролцсон бөгөөд эхний ээлжид ЕБ-ын сургууль бүрийн бага бүлгийн төлөөлөл шилдэг 1500 сурагч оролцож авьяаслаг сурагчдын уран бүтээлийг үзэж сонирхон өвлийн өвгөн ааваасаа баярын бэлгээ гардан авлаа.

Хүүхэд бүрийн хөөр баяраар бялхсан “Харшийн сүлд модны наадам”-ын хоёр дахь ээлж үдээс хойш 14:00 цагт эхэлж аймгийн болон, улсын хэмжээнд онцлох, шилдгээр тодорсон хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Энэ онд Дархан-Уул аймгаас Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр дөрвөн номинацид дөрвөн хүүхэд шалгарсан байна.

Тодруулбал “Урлаг, уран бүтээл төрөл”-д Оюуны ирээдүй сургуулийн 6-5 ангийн сурагч Гантулга овогтой Маралгоо, “Сурлагын амжилт төрөл”-д Од Ерөнхий боловсролын сургуулийн 12-5 ангийн сурагч Гантулга овогтой Амармэнд, “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д Дархан Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандалбаяр овогтой Цогзолмаа, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Дархан Эмпати сургуулийн 11а ангийн сурагч Гэрэлт-Од овогтой Төгсбаясгалан нар Монгол Улсын “Оны онцлох хүүхэд-ээр шалгарсанд байр хүргэж дурсгалын зүйлс гардууллаа.

Дархан-Уул аймгийн “Оны онцлох хүүхэд”-ээр:

“Сурлагын амжилт төрөл”-д Эмпати сургуулийн 12а ангийн сурагч Шагдарсүрэн овогтой Билгүүн, “Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл”-д 9-р сургуулийн 3г ангийн сурагч Баянбат овогтой Содгэрэл, Нанжид овогтой Амин-Эрдэнэ нар шалгарчээ.

“Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөл”-д 4-р сургууль 12 б ангийн сурагч Будрагчаа овогтой Заяабаян, “Оюун ухааны спорт төрөлд”-д Оюуны Ирээдүй сургуулийн 2-7 ангийн сурагч Сүрэнжав овогтой Гэрэлтзаяа, “Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага”-д Оюуны Ирээдүй 12-4 ангийн сурагч Болдбаатар овогтой Наранзаяа тодорсон байна.

Мөн “Урлаг, уран бүтээл”-д 9-р сургууль 2б ангийн сурагч Содномбалдан овогтой Содмаа, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Шарын гол 2-р сургууль 11а ангийн сурагч Нямдорж овогтой Батдорж, “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д Од сургуулийн 9-3 ангийн сурагч Батбаатар овогтой Наваанюндэн, “Оюун ухааны спорт төрөлд”-д Оюуны Ирээдүй 6-12 ангийн Хүрэлчулуун овогтой Анирлан нар шалгарч аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалаас шагналаа гардан авлаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.