Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ
Технологи

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

Урлаг Урлаг26/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компанийн Grok чатбот 10 загвар дотроос алдаатай хариулт өгөх түвшнээр хамгийн бага буюу ердөө 8 хувийн үзүүлэлттэй гарсан тухай хиймэл оюунт үйлчилгээний найдвартай байдалд дүн шинжилгээ хийдэг Relum платформын тайланд дурджээ. 

Судалгаагаар Grok нь ажлын орчинд ашиглахад тохиромжтой, хамгийн найдвартай хиймэл оюунт чатботуудын нэг гэж тодорхойлогджээ. Тус хиймэл оюунт загварын алдаатай хариулт өгөх түвшин ердөө 8 хувьтай байна. Харин ChatGPT 35 хувийн үзүүлэлттэйгээр Google-ийн Gemini-гийн дараа (38 хувь) оржээ.

Судалгааны явцад чатботуудыг алдаатай хариулт өгөх давтамж, хэрэглэгчдийн үнэлгээ, хариултаа тогтвортой өгөх байдал, системийн тасалдлын давтамж зэрэг үзүүлэлтээр үнэлжээ. Үүний дараа 0-99 хүртэлх найдвартай байдлын эрсдэлийн оноо өгсөн бөгөөд оноо өндөр байх нь илүү ноцтой асуудалтайг илтгэх аж. 

Эдгээр шалгуурын нийлбэр дүнгээр Grok 6 оноо авсан нь судалгааны хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг болжээ. DeepSeek чатбот 4 гэсэн маш сайн эрсдэлийн оноо авч, тасалдалгүй ажилласан үзүүлэлтээр хоёрдугаар байрт оржээ. Харин ChatGPT-ийн хувьд галлюцинац болон системийн тасалдлаар эрсдэлийн хамгийн өндөр буюу 99 оноог авсан бол дараа нь Claude (75 оноо), Meta AI (70) жагссан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025
Технологи Урлаг

“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна

24/12/2025
Технологи Урлаг

“Adobe”, “ChatGPT” зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ

24/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.