Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ
Музей

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

Урлаг Урлаг13/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Европын Холбооны /ЕХ/ гишүүн бус улсуудын иргэд, жуулчид Луврын музей, Версалийн цайз болон бусад соёлын дурсгалт газруудын тасалбарыг даваа гараг /2026.01.12/-аас эхлэн нэмэгдүүлсэн үнээр худалдан авч байна.

Үнийн энэхүү бодлого нь “соёлын өвийг хамгаалах ажлыг санхүүжүүлэхэд чиглэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч Францын үйлдвэрчний эвлэлийн холбоодын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Учир нь, Европын бусад улсууд болон АНУ-д ийм арга хэмжээ авч байсан тохиолдол огт үгүй ажээ.

Даваа гарагаас эхлэн Европын бус иргэд Луврын музейг үзэхдээ 32 евро төлж эхэлсэн нь ЕХ-ны орнуудын иргэдийн төлж буйтай харьцуулахад 45 хувиар илүү байна. Мөн Шамбор цайзад нэвтрэх тасалбарын үнэ 31 евро болсон нь тус холбооны улсуудын иргэдийн төлж буйгаас 10 еврогоор илүү болжээ. Мөн лхагва гарагаас эхлэн Версалийн цайзын тасалбар 3 еврогоор нэмэгдэнэ.

Францын Соёлын яамны мэдээллээр, энэ онд Консьержери цайз, Сент-Шапель сүм, Опера Гарнье дуурийн театрыг үзэх тасалбарын үнэ мөн адил нэмэгдэх ажээ.

“ЕХ-нд багтдаггүй улсуудын жуулчдын нэмэлт төлбөрийг үндэсний соёлын өвийн объектуудыг сэргээн засах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Францчууд өөрсдөө бүхнийг төлөх ёсгүй” гэж Францын Соёлын сайд Рашида Дати 2024 оны сүүлчээр үнэ нэмсэн үндэслэлээ тайлбарлахдаа хэлж байв.

Харин Бельгийн хэвлэлд бичсэнийг үзвэл, Европ, АНУ-д ингэж үнэ нэмдэг жишиг огт байхгүй, тухайлбал, Лондон дахь Британийн музейг үнэ төлбөргүй үздэг, Амстердамын Рейксмузеум, Мадридын Прадо, Берлиний Үндэсний галерейг үзэж буй хүмүүсийг газарзүйн гарал үүслээр нь ялгаварладаггүй гэсэн байна.

Соёлын яамны тооцоолсноор, тасалбарын үнийг нэмснээр жилд 20-30 сая еврогийн нэмэлт орлого олох бөгөөд уг мөнгийг Луврын засварлах 1 тэрбум еврогийн өртөгтэй, Францын Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

17/03/2026
Музей Урлаг

Хашийг “амьд чулуу” гэж нэрлэдэг

17/03/2026
Музей Урлаг

Халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлүүд

16/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.