Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна
Сонгодог урлаг

Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна

Урлаг Урлаг15/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр нэгдүгээр сарын 27-нд В.А.Моцартын бүтээлүүдээс тоглох гэж байна.

Концертыг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Матиас Флецбергер удирдах аж.

Хөтөлбөр:

  • Overture “Cosi fan tutte”
  • Bassoon Concerto in flat major, K. 191/186e
  • Symphony No. 36 in C major, K. 425 “Linz”

Вольфганг Амадей Моцартын тухай сонирхолтой баримтуудаас дурдвал,

  • 12 улсын хэлийг ойлгодог 

Австри гаралтай хөгжмийн зохиолч тэрээр Герман, Итали, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Мөн Испани, Орос, Латин, Голланд, Чех, Польш болон Турк зэрэг хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг байсан. В.А.Моцартыг эртний Грек болон Библийн еврей хэлийг ойлгодог байсан байж магадгүй талаар олон эрдэмтэд бичиж үлдээсэн байна.

  • Хэт үрэлгэн байдал

Тэрээр худалдан авалт хийх дэндүү дуртай байсан бөгөөд олсон мөнгөнийхөө ихэнхи хувийг материаллаг зүйлс худалдан авахад зарцуулдаг муу зуршилтай байсан. Одоогийн ханшаар жилд дунджаар 42,000$ олдог байсан ч санхүүгийн менежмент муу, үрэлгэн байдлаасаа болоод насныхаа төгсгөлд зардлаа дийлж чадахгүй байдалд хүрсэн байна.

  • Зургаан хүүхдийн эцэг

В.А.Моцарт зургаан хүүхдийн эцэг болсон ч дөрвөн хүүхэд нь нялх байхдаа зуурдаар нас барсан юм. Тэдний эрт нас барсан талаар тодорхой шалтгаан байхгүй ч энэ нь XVIII зууны хүнд хэцүү цаг үетэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Үлдсэн хоёр хүүхдийнх нь аль нь ч үр хүүхэдтэй болоогүй нь алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын удам үүгээр төгсгөл болсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.