Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар Монголын хүүхдийн төв номын санд ном хандивлав
Утга зохиол

Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар Монголын хүүхдийн төв номын санд ном хандивлав

Урлаг Урлаг17/01/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч Үржингийн Хүрэлбаатар өөрийн уран бүтээл, сүүлийн үе хэвлүүлсэн номын дээжээс  Хүүхдийн төв номын санд өнөөдөр /2026.01.17/ хандивлалаа.

Тэрбээр “Тархины фитнес” хайку шүлгийн түүвэр, “Өлзийт өглөөний мэнд”, “Гоо марал” хүүхдийн туужийн түүвэр, “Гоомаралын адал явдал: Өвөө зээ хоёр”, “Гоомаралын адал явдал: Эмээ зээ хоёр”, “Цахим өгүүллэг”, “Оршил”, “Бясалган дуулах уу”, “Чи байх гэвэл шилдэг нь бай”, “Ухааралт өглөөний мэнд”, “Хязгаар үгүй” зэрэг нийт 11 нэрийн 120 гаруй ном, мөн япон, солонгос хэлний 300 орчим сурах бичиг, ном бүтээлүүдийг тус номын санд хандивласан байна. Эдгээр ном нь уншигч хүүхэд багачуудын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Хандивын үеэр Ү.Хүрэлбаатар “Ном уншин сууж буй хүүхдүүдийг хараад үнэхээр их баярлаж байна. Номонд дуртай байна гэдэг нь өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж, хөгжүүлж чаддаг, зорилготой хүүхдүүд гэдгийг илтгэнэ. Би өөрөө 9–10 дугаар ангид байхдаа Улаанбаатар хотын цөөхөн хэдэн номын сангаар тогтмол үйлчлүүлж, сууж ном уншдаг байлаа. Номын сантай нөхөрлөсөн тэр үеийн ертөнц миний амьдралын зам мөрийг үндсэндээ тодорхойлсон гэж боддог. Тиймээс өнөөдөр миний амьдралд сайхан учрал тохиосон, онцгой өдөр. Учир нь энэ өдөр миний ууган охин болон ууган зээ охины минь төрсөн өдөр давхцдаг тул билэгшээн, өөрийн хамгийн дуртай газар болох Хүүхдийн номын санд уран бүтээлээ бэлэглэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Утга зохиол Урлаг

Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналыг Махрин Сохайл хүртлээ

08/04/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа 2026″ богино өгүүллэгийн наадам болно

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.