Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ
Нийгэм

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

Урлаг Урлаг19/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол залуучуудын санаачлан зохион байгуулдаг “Power Expo & Festival” Азийн автомотив салбарын нэр хүндтэй “Asia Automotive Award 2025”-аас “Motorsport Event Excellence Award” буюу “Азид үнэлэгдсэн авто-мото спортын шилдэг арга хэмжээ” шагналыг хүртэж, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эвент боллоо.

Тус шагналыг Тайландын Бангкок хотноо өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулагдсан “Asia Automotive Award”-ын үеэр гардуулсан бөгөөд ийнхүү Монгол эвент Азийн шилдгээр үнэлэгджээ.

“Asia Automotive Award” нь:

  • Автомашин, мотоспорт, авто технологи
  • Үйлдвэрлэл, инновац
  • Салбарын эвент, маркетинг, брэндинг зэрэг чиглэлээр Азийн бүс нутгийн шилдгүүдийг шалгаруулдаг олон улсын шагнал гардуулах ёслол юм.

“Power Expo & Festival” нь экстрим, экспо, энтертайментыг нэг дор уялдуулсан цогц арга хэмжээ бөгөөд олон улсын чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулж, бизнес болон соёлын уялдааг хослуулсан шинэлэг шийдлээрээ орон орны шүүгчдийн анхаарлыг татсан байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын чадвар чансаатай тамирчид зорин ирж оролцдог төдийгүй экстрим аялал жуулчлалын салбарт хэдийнээ аялагчдын сонирхолыг татаад эхэлжээ.

Салбарын ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү шагнал нь “Power Expo & Festival”-ийг дотоодын томоохон арга хэмжээний хүрээнээс гарч, Азийн хэмжээнд үнэлэгдсэн эвент болсон гэдгийг илтгэж байна. Мөн Монгол Улсаас гаралтай эвент нь бүс нутгийн зах зээлд өрсөлдөх боломжтойг харуулсан бодит жишээ хэмээн үнэлжээ.

“Power Expo & Festival” цаашид олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Азийн зах зээлд чиглэсэн эвент платформын байр сууриа бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.