Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»“Улаанбаатарын өвлийн наадам-2026”-г зохион байгуулна
Аялал жуулчлал

“Улаанбаатарын өвлийн наадам-2026”-г зохион байгуулна

Урлаг Урлаг22/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК хамтран “Улаанбаатарын өвлийн наадам 2026”-ыг нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд “Скай резорт” цанын баазад зохион байгуулна.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд жуулчдын тоог нэмэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр 14 дэх жилдээ зохион байгуулж буй энэ үйл ажиллагаа нь ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлах, өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлийг дэмжих зорилготой юм.

Наадмын үеэр мөсөн сурын харвааны олон улсын аварга, мөсний шагайн улсын аварга шалгаруулах, Улаанбаатар хотын снөүбоард, уулын шүхэр, цасны регби, уулын цана, кёрлингийн аварга шалгаруулах, мөсөн хананд авиралтын сонирхогчдын болон гэр бүлийн буухиа, олс таталт, аялал жуулалын салбарын оюутнуудын дунд “Гранд тур” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн сонирхогчдод зориулан шүхэр, монгол банхар, шувуулахуйн үзүүлбэр, хоол унд, цана, чарганы үйлчилгээ, урлагийн тоглолт хийх ажээ.

Наадамд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас монгол туургатны 50 гаруй тамирчин оролцохоор бүртүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Сурагчид нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.