Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Торго” загварын ордон 25 жилийн ойн баяраа тэмдэглэхийн сацуу сор бүтээлүүдээ толилуулна
Хувцас загвар

“Торго” загварын ордон 25 жилийн ойн баяраа тэмдэглэхийн сацуу сор бүтээлүүдээ толилуулна

Урлаг Урлаг22/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 25 жилийн түүхийг бичиж буй “Торго” загварын ордон энэ сард ойн баяраа тэмдэглэхийн сацуу энэ жилийн өнгийг илэрхийлэх сор бүтээлүүдээ толилуулах гэж байна. Анх захиалгат дээл, үндэсний хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан хувцас урлалаар гараагаа эхэлсэн тус ордон эдүгээ гар ажиллагаа, нарийн хийц, торго даавууны арвин сонголтоороо Монголын үндэстний хувцас загварын жишигт онцгой байр суурь эзлэх болжээ.

Торго 2026: Missed me? (фото 1)

Монголчуудын уламжлалт ахуй, ёс заншилд торго даавуу нь тансаг хэрэглээ, эрхэмсэг байдлын илэрхийлэл байсаар ирсэн. Үндэсний хувцасны түүхэнд ч торго нь хаад ноёд, ихэс дээдсийн өмсгөлөөс эхлээд төр ёсонд хүртэл онцгой үүрэгтэй байсныг түүхийн судалгаа баталдаг. Гэвч торгыг оёдолд ашиглах нь материалын эмзэг шинж, эсгүүрийн нарийн тооцооллоос шалтгаалан олон хувцас урлаачдын дунд сорилт болдог ч “Торго” загварын ордон уран сэтгэмж, гар ажиллагааны нарийн ур чадвар хийгээд торго даавууг олон төрлийн эсгүүр, хэлбэрт “амилуулж” чаддагаараа онцлог брэнд юм.

“Торго” загварын ордны урлаачид нэг бүтээлийг урлахдаа торгоны ширхэг, суулт, гэрэлд хэрхэн гялтганах ойлтыг хүртэл харгалзан үзэж, үндэсний хээ, бэлгэдэл, гоо зүйд нийцэх байдлыг хооронд нь нарийн харгалзуулж урлагддаг тэдний бүтээлүүд монголдоо жишиг тогтоон ажилладаг, түүчээ болсон бүтээлч хамт олон билээ. Түүнчлэн Торго загварын ордон нь уламжлалт дээл хувцсыг яг таг хуулбарлах гэхээс илүүтэй, судалгаа, шинэчлэл, загварын өнөөгийн чиг хандлагад суурилсан бүтээлч сэтгэлгээгээрээ ялгардаг гэдгийн хэн хүнгүй мэдэх биз ээ.

Зургаан жилийн дараа бүрэн хэмжээний шоугаа дахин толилуулж буйдаа тэд энэ удаагийн цуглуулгаа “Missed me?” хэмээн нэрлэжээ. Энэ нь нэг талаас Торго брэндийн үнэнч хэрэглэгчдэдээ хандан “Бид эргэн ирлээ” хэмээн мэндчилж буй илэрхийлэл бол нөгөө талаас зургаан жилийн хугацаанд хуримтлуулсан судалгаа, туршлага, уран хийц, бүтээлийн ололтоо дэлгэн харуулах мөч байх болно гэдэгт итгэлтэй байна.

Тус брэндийн бүтээлч захирал О.Болд “Бид олон жилийн нөр их эрэл хайгуул, арвин туршлагадаа тулгуурлан монгол угсаатны хувцас, өмсгөл зүүсгэл, гоёл чимэглэлийн язгуур уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 угсаатны хувцсыг иж бүрнээр нь урлан танилцуулна. Уран дархад, малгай урлаач, үндэсний гуталчид, шүр чимэглэлчид, дизайнер, эсгүүрчин, оёдолчин, монгол хувцасны түүх судлаач гээд олон уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр бүтээгдэж буй нь онцлог” хэмээн дурджээ.

Тайзнаа Монголын чансаатай 20 загвар өмсөгч 100 гаруй хувцсыг толилуулах бөгөөд уг үзүүлбэр нь хэмжээ, зохион байгуулалтаараа өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээтэй буюу 400-гаад зочид хүлээн авахаараа онцлог юм. Мөн Өмнөд Солонгосын загварын тайзнаа алдаршсан модель И Хюн И урилгаар оролцох нэгэнтээ батлагджээ.

Ийнхүү тус брэнд 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 19:00 цагт “M Bank ARENA”-д 25 жилийн ойн шоугаа толилуулахаар боллоо.

Торго 2026: Missed me? (фото 3)

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026
Хувцас загвар Урлаг

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.