Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Палеонтологийн дурсгалт Өөш шахлаг
Аялал жуулчлал

Палеонтологийн дурсгалт Өөш шахлаг

Урлаг Урлаг28/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутагт оршдог, эртний галавын үед далай тэнгисийн сав газар байсан ул мөрийг хадгалсан, үелж тогтсон өвөрмөц бүтэцтэй газрыг Өөш шахлаг хэмээн нэрлэнэ.

Унаган байгалийн үзэсгэлэнт төрх, ан амьтан, ургамлын эко системийн зохицол бүрдсэн энэ газар жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг бөгөөд эндээс үлэг гүрвэлийн яс, чулуужсан амьтан, дун, загасны хайрс зэрэг палеонтологийн олдвор ихээр илэрдэг байна.

Мөн Өөш шахлаг ба Мээм толгойн хооронд оршдог Шар хөвийн хоолойд “Илжгэн чихт хааны хэрэм” хэмээх түүхэн дурсгал бий.

Энэхүү хэрэм нь бэхлэлт хэлбэрээр босгосон 10 гаруй км урт шавар, чулуун бүтээл бөгөөд домогт өгүүлснээр “Илжиг шиг урт чихтэй, ууртай хэрцгий хаан байжээ. Тэр урт чихнээсээ ичдэг учир үсээ урт ургуулж нуудаг байсан бөгөөд үсээ засуулаад тэр дор нь цаазалдаг заншилтай байв. Гэвч нэг арга зальтай үсчин цаазаас мултарч, хааны нууцыг олонд дэлгэсэн” хэмээн өгүүлдэг ажээ.

Хэрмийг нимгэн хар хүрмэн чулуугаар барьсан тул барилга, архитектурын дурсгалд ангилагддаг. Өөш шахлаг ууланд Монгол Улсын Улаан номд орсон аргаль, янгир, хар сүүлт, мануул, үнэг, хярс, дорго зэрэг олон төрлийн ан амьтан бий.

Одоогоор энэхүү үзэсгэлэнт газарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз байхгүй тул малчид түрээсийн гэрээр жуулчдад үйлчилдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

“Улаанбаатарын өвлийн наадам-2026”-г зохион байгуулна

22/01/2026
Аялал жуулчлал Урлаг

Ч.Номин: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

06/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Абай Кунанбаевийн “Билиг сургаал” ном монгол хэлээр хэвлэгджээ

28/01/2026

Өмнөд Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно

28/01/2026

“Уран хас” балет дахин тайзнаа

28/01/2026

Палеонтологийн дурсгалт Өөш шахлаг

28/01/2026

Чөлөөт авирагч Алекс Хоннолд дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэгийг эзэллээ

27/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.