Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Ховор шувуудын чихмэл хүүхдүүдийн сонирхлыг татдаг
Музей

Ховор шувуудын чихмэл хүүхдүүдийн сонирхлыг татдаг

Урлаг Урлаг29/01/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейд ховор содон шувуудын 30 орчим чихмэл бий.

Эдгээр шувууны чихмэлүүдийг 1973-1980 онд музейн үзмэрт бэлтгэж байршуулсан бөгөөд тэдний нэг нь хурган тутгалжин /Numenius minutus/  юм.

Хурган тутгалжин нь шувууны аймгийн хөгчүү хэлбэртний багт багтдаг хараалжийн овогт ус гатлагч шувуу юм. Нүүдлийн үед голын хөндий, нуурын эрэг болон хөвөөгөөр байршдаг. Завхан, Халх, Хэрлэн, Улз гол, Буйр, Хайчийн цагаан нуур, Дарьгангын холбоо, Ганга нуур, Орог, Өгийн, Холбоож нуур, Орхон гол, Сангийн далай, Эрхэл, Хар ус нуур зэрэг газарт нүүдлийн үедээ тааралдана.

Монголд хурган тутгалжин хамгаалах арга хэмжээ авч байгаагүй бөгөөд ОХУ-ын Улаан номд нэр нь орсон байна. Мөн 1973 оны “Устах аюулд орсон зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай” конвенцын хоёрдугаар хавсралтад багтдаг шувуу юм.

Сибирийн алс хойд хэсэгт амьдарч, өвлийн улиралд нүүдэллэн Австралийг зорино. Маш ховор тохиолдолд баруун Европт ч тааралддаг. Хурган тутгалжин нь бор сааралдуу өнгөтэй, гэдэс нь цагаан бөгөөд бусад төрлийн хурган тутгалжинаас ялгахад богино, доош махийсан хошуутай байдаг.

Цармын бүргэд (Aquila chrysaetos)

Харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг. Түүний дотор цармын бүргэд нь маш хурдан шунган нисэж чаддаг бөгөөд хурд нь 241 км/ц хүрдэг байна.

Цармын бүргэд нь 65-100 см урт, далавчаа дэлгэхэд 150-240 см, жин нь 2.5-7 кг байна. Бүртгэгдсэн хамгийн том нь 102 см урт, 9 кг жинтэй байжээ. Эм бүргэд нь эрээсээ биеэр том байдаг. Тэд хар бор, хар хүрэн өнгөтэй бөгөөд толгойн орой, шилэн хүзүүний хэсгээр шаргалдуу өдтэй байна.

Цармын бүргэд туулай, чандага, тарвага, зурам, нугын нохой, хулгана, үнэг, суусар зэрэг хөхтөн амьтад болон гургуул, ятуу, сойр зэрэг шувууг идэш тэжээлээ болгодог. Өвлийн хүйтэнд хоол олдохгүй үед сэгээр хооллох нь ч бий. Зарим томхон хөхтөн амьтад болох цаа буга, зээр, гөрөөсийг агнах нь ажиглагдсан бөгөөд нас бие гүйцсэн цармын бүргэд чоно барьж байжээ. Энэхүү шувуу амьдралаа нэг хостойгоо өнгөрүүлдэг онцлогтой.

Цармын бүргэд эзэмшил газраа хэд хэдэн үүр барьж сэлгэн амьдардагг. Нэг хосын эзэмших нутаг дэвсгэр 155 хавтгай дөрвөлжин километр хүрдэг. Үүрээ өндөр байц, хад, модны иш мөчир, өвс ашиглан барьдаг бөгөөд үүрэндээ ирэх бүр хэрэгцээт засвар хийж, томсгох учир олон жил ашигласан хуучин үүр нь 2 метр голчтой, 1 метр өндөртэй том хэмжээтэй болдог. Заримдаа модон дээр зассан үүрний тулгуур мөчир жинг даахгүй хугарах нь ч бий.

Эм бүргэд нь 1-9 дүгээр сарын хооронд 2-4 өндөг гаргадаг бөгөөд өндөг нь цав цагаан эсвэл бор толботой байдаг. 40-45 хоногийн дараа дэгдээхэй гарч, зөөлөн цагаан өдөөр бүрхэгдсэн байдаг. Өсгөж бойжуулах явцад голдуу ганц нь амьд үлдэж томордог. Дэгдээхэй 65-80 хоногийн дараа нисэж сурч, гурван сартайдаа бие даан амьдарч эхэлдэг. Нас бие гүйцэх нь 3-4 насанд тохиож, 5 нас хүрэхэд өд сөд нь бүрэн солигддог. Цармын бүргэд нь хүүхэд, залуучуудын хамгийн их сонирхдог, тайлбарлан үзүүлдэг шувуудын нэг юм.

Музейд дэглэсэн эдгээр шувуудын үзмэр нь хүүхэд, залуучуудад танин мэдэхүйн мэдлэг олгохоос гадна, ойроос харах боломжгүй шувуудыг дэргэдээс нь ажиглах боломжийг олгож, тэдний танин мэдэх хүслийг төрүүлдэг. Мөн хүрээлэн буй орчныг хайрлах, амьтдын ертөнцийг илүү сайн ойлгоход нь дэмжлэг болдог гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг ярилаа.

Хурган тутгалжин 
Цармын бүргэд

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музейд Чингис хааны өв соёлын хүрээлэнг нэгтгэлээ

29/01/2026
Музей Урлаг

Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг мөнгөөр цутгажээ

26/01/2026
Музей Урлаг

Увс аймгийн музейн байгалийн танхимыг шинэ чихмэлээр баяжуулав

23/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” үндэсний музейд Чингис хааны өв соёлын хүрээлэнг нэгтгэлээ

29/01/2026

Ховор шувуудын чихмэл хүүхдүүдийн сонирхлыг татдаг

29/01/2026

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.