Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Завхан аймгийн музейн сан хөмрөгт олон төрлийн чулуун тээрэм бий
Музей

Завхан аймгийн музейн сан хөмрөгт олон төрлийн чулуун тээрэм бий

Урлаг Урлаг02/02/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн сан хөмрөгт XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн чулуун тээрэм хадгалагдаж байгаа бөгөөд түүх, соёлын үнэт өвийг илтгэдэг.

Мөн Тэлмэн, Нөмрөг, Ургамал зэрэг сумын Соёлын төвийн музейн сан хөмрөгт мөн үеийн 5-6 чулуун тээрэм бий.

Аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй чулуун тээрэм нь музейн үзүүллэгт хандиваар ирсэн үзмэр юм. Энэ нь дугуй хэлбэртэй, голдоо нүхтэй бөгөөд хоёр хэсгээс бүрддэг. Голын нүхэндээ эргүүлдэг модтой, мод, чулуугаар хийсэн гар хийцийн бүтээл юм.

Энэхүү чулуун тээрэм нь уламжлалт тээрмийг орчин цагийн хувилбараар шинэчлэн бүтээсэн бөгөөд чулууны зөөлөн эргэлтээр улаан буудай, арвай, вандуй зэрэг буурцагт ургамлыг тээрэмддэг байжээ. Чулуун тээрэмд гурил хийхэд байгалийн унаган чанараа хадгалсан, амт үнэр сайхан, цавуулаг чанар сайн, уураг болон төрөл бүрийн эрдэс бодисоор баялаг гурил гардаг байсан байна.

Тиймээс тухайн үед айл, хотлоороо уламжлалт аргаар хүнсэндээ хэрэглэх гурилыг энэ мэтчилэн чулуун тээрэм ашиглан бэлтгэдэг байсныг Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.