Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг албан ёсоор танилцууллаа
Хувцас загвар

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг албан ёсоор танилцууллаа

Урлаг Урлаг23/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцуулсан байна.

Энэ тухай “Гоёл Кашмер” албан ёсны цахим хуудсандаа “Монгол Улсынхаа үндэстний онцлог, соёлын ялгарлыг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын индэрт танилцуулж, дэлхийд гайхуулах эрхэм зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Олимпын Хорооноос манай компанид өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг бүтээх хүндэт үүргийг даалган, итгэл хүлээлгэж, бид бахархалтайгаар гүйцэтгэлээ. Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг бид машид зорив. Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой. Нүүдэлчин ард түмэн бидний хатуу өвлийг даван туулахад түшиг болж ирсэн Монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг дээд зэргийн чанараар урлалаа. Хэдэн мянганы туршид төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн Монголчууд бидний тэсвэр хатуужил, ур ухаан, дайчин чанарыг дэлхийн спортын тавцанд тодотгон харуулж, бахархалтайгаар тунхаглая” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026
Хувцас загвар Урлаг

Оливия Родриго “The White Stripes”-ийн Мег Уайтын өмсөж байсан даашинзыг өндөр үнээр худалдан авчээ

11/10/2026
Хувцас загвар Урлаг

Дуучин Сиара бие давхар үедээ загварын тайзнаа алхлаа

04/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

19/10/2026

“Монголын орон зай” чуулбар бүтээлийн тоглолт боллоо

19/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/10/2026

Бен Аффлек Брюс Уиллисын өгсөн карьерын хоёр зөвлөгөөг дурсав

18/10/2026

Кристин Дэвис “Sex and the City” цувралын үеэр хэт хатуу хоолны дэглэм барьж байснаа ярьжээ

18/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.