Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх
Музей

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

Урлаг Урлаг04/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн хутагтуудын танхимын гол үзмэрүүдийн нэг нь шашны алдартнуудын хэрэглэж байсан үзмэрүүд юм.

Хутагтуудын танхимыг 2016 онд музейн танхим болгож төрөлжүүлэн нээсэн.

Энэ онд XX зууны Монгол улсын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаа Улиастай хотод болсон юм.

Дилов хутагтын чандар буюу адистид их шүтээнийг эх орондоо, тэр дундаа төрсөн нутагт нь залсан юм.  Хутагтын шавийн төрсөн хүүхэд Гяамчо Пальжид хадгалагдаж, хамгаалж байсан их шүтээнийг Завхан аймгийн Бурхан шашинтны төв Төгс Буянт Жавхлант хийдэд сэмбэрэмтэй угтан залж, сүсэгтэн олон адис авч хүндэтгэл үзүүлж, аймгийн алдартны музейн Хутагтын танхимын төв гүнгэрваад залсан.

Өнөөдөр энэ танхимд Дилов хутагтын адистид их шүтээн, утлага, хэрэглэж байсан арц хүж, зулын гол зэрэг тахилын зүйлүүд болон өөрийнх нь дуу хоолойгоор айлдсан номын хуурцаг байршиж байна.

Сонирхуулахад, Монголын шашин, төрд үнэлж баршгүй  хувь нэмэр оруулсан Дилов хутагт Жамсранжавыг 1990 онд цагаатгасан байна. Түүнийг цагаатгасан албан бичиг мөн энэ танхимд дэлгэгдсэн.

Хутагтуудын танхимд дэлгэгдсэн шашны төлөөлөгч, алдартнуудын эдэлж хэрэглэж байсан үзмэрүүдээс адис авах, түүхийг нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг үзэгчид хүсдэг. Дилов хутаг Б.Жамсранжавын  суварга гэхэд алтан шармал өнгөтэй дөрвөн талт адил хэмжээтэй суурьтай. Суварга дээр цэцгэн хээг хөөмөлдэж хийсэн. Бусад суварганаас Их хутагтын адистат чандарыг дотор талд нь хийж аравнайлсан байдлаар ялгагдана. Гүнгэрваа дотор бурхан багшийн дүрс бүхий гуутай үзмэр юм.

Мөн Дилов хутаг Б.Жамсранжавын хэрэглэж байсан сандал болж, түшиж явдаг гар таяг үзмэрт дэлгэгдсэн байна. Шигтгэдэг үзүүртэй сунадаг хүрэн ширэн бүрээсэн суудалтай юм. 1994 онд АНУ-аас үзмэрт ирүүлсэн юм.

Мөнгөн түрхэцтэй завьяа. Бариул цорго хоёрт нь луу дүрсийг товойлгон гаргасан, суурь хүзүү хоёр дээрээ цэцгэн хээтэй, гуулиар хийж мөнгөөр өнгөлсөн. Суурь нь бадамлянхуа хээтэй завьяа хадгалагдаж байна.

Дилов хутаг Б.Жамсранжавын хэрэглэж байсан шаазан дашмаг.

Хөх цоохор өнгөтэй шаазан, амсарын хэсгийг мөнгөлсөн таг нь мөнгөн, хоёр талдаа сэнжтэй. Бээжингийн шаазан үйлдвэрт хийгдсэн тэмдэглэгээтэй дашмаг юм хэмээн Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг тайлбарлалаа.

Дилов хутагтыг цагаатгасан үнэмлэх
Хутагтуудын танхимд Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 хутагтын эдлэл бий. Эдгээр 10 хутагт нь Завхан аймагт төрсөн.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Жуулчдын хамгийн их сонирхдог үзмэр бол бөө, удганы хувцас хэрэглэл

03/02/2026
Музей Урлаг

Музейн сан хөмрөгийг 1000 гаруй үзмэрээр нэмэгдүүлжээ

02/02/2026
Музей Урлаг

Завхан аймгийн музейн сан хөмрөгт олон төрлийн чулуун тээрэм бий

02/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.