Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Жангар” музейн хосгүй үнэт үзмэр хүрэл морь
Музей

“Жангар” музейн хосгүй үнэт үзмэр хүрэл морь

Урлаг Урлаг06/02/2026Шинэчлэгдсэн:06/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн “Жангар” музейд МЭӨ III-VII зуунд хамаарах хосгүй үнэт үзмэр, хүрэл морь хадгалагдаж байна.

Өмнөд Сибирийн Минусын хонхроос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсэг, МЭӨ III–VII зуунд хамаарах уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олж, 1965 онд музейн сан хөмрөгт бүртгэжээ. Морины хэлбэр, хэв шинжийг нарийн ажвал биеийн галбир нь уран чамин, гоёмсог согоо чихтэй бөгөөд ихэд бодитойгоор баримлаар хавтгай суурин дээр цутгаж урласан байна. Сүүлийг нь мушгиж, нүдийг дугариг нэвт цоорхойгоор, дэлийг нарийсган, өвдөг, борвины үеийг залгаатайгаар урласнаас гадна суурийг эргэн тойронд нь иржгэр хээтэй бүтээсэн нь онцгой содон харагддаг.

Уг хүрэл морь нь 2005 онд зохион байгуулсан Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн түүхэн дурсгал, есөн гайхамшгийн нэгээр өргөмжилсөн юм.

Сонирхуулахад, 2017 онд Говь-Алтай аймгийн төв Алтай хотын өнгө үзэмжийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн нутгийн ирээдүй болсон хүүхэд, залууст үүх түүхээ таниулах зорилгоор хосгүй үнэт үзмэр болох хүрэл морины хөшөөг босгожээ..

Тус аймгийн музейг анх 1947 онд “Кабинет” нэртэйгээр байгуулсан бөгөөд өдгөө 2500 гаруй үзмэртэй болсон байна. Музейд хосгүй үнэт хүрэл мориноос гадна МЭӨ 4000–5000 жилийн өмнөх хаш чулуун сүх, МЭӨ III-VII зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс бариулт тамга, Галданбошигтын эмээл зэрэг ховор, нандин түүх, соёлын дурсгалуудыг хадгалж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026

Таван аймгаар аялсан “Торгоны замын цуваа”-ны баримтат киног хийнэ

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.