Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Чехийн үндэсний музейд Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг дэлгэнэ
Музей

Чехийн үндэсний музейд Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг дэлгэнэ

Урлаг Урлаг30/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзан, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлалын салбар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, уулзалтаар 2025 онд талуудын байгуулсан спортын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд монголд хоккейн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналыг сайд Ч.Ундрам илэрхийлэв.

Элчин сайд Ян Вытопил нь хоккейн спортыг хөгжүүлэх тус саналыг дэмжээд, Монголын байт харвааны тамирчдын ур чадварыг ахиулах чиглэлээр хамтарч ажиллах саналыг илэрхийллээ.

Талууд Монгол, Чехийн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн үндэсний музейд дэлгэсэн “Чингис хаан” үзэсгэлэн амжилттай болсныг цохон тэмдэглээд 2027 онд тус музейд Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворуудын үзэсгэлэн гаргахаар төлөвлөж, үүнтэй холбоотой бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Мөн Чехийн үндэсний музейд 2027 оны зургаадугаар сард нээлтээ хийх үлэг гүрвэлийн үзэсгэлэнд зориулсан баримтат кино бүтээхээр төлөвлөж буйгаа онцлоод, уг үзэсгэлэн олон мянган үзэгчийг татаж, Монголыг сурталчилсан томоохон үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна

10/04/2026
Музей Урлаг

Залуу жанжны ёслолын сэлэм

03/04/2026
Музей Урлаг

Завхан аймгийн музейд 171 судар хадгалагдаж байна

02/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.