Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна
Музей

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг13/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейд 70 гаруй танка зураг хадгалагдаж байна. Үүний нэг нь Дамдинчойжоо буюу эрлэг номун хааны догшин бурхны шүтээн зураг юм.

Уг танка зураг нь хар өнгийн даавуун суурьтай, эрлэг номун хааны догшин дүрийг тод томруунаар харуулсан бөгөөд XIX–XX зууны үеийн бүтээл юм. Уг бүтээл нь үзмэр нь цуглуулгаар музейн санд ирсэн байна.

Гэлүгба ёсны гол шүтээний нэгэн болох эрлэг номун хаан нь гурван мэлмийгээ эргэлдүүлэн, амаа ангайж, соёогоо мэрзийлгэсэн догшин бухын тэргүүнтэй. Бараан хөх лагшинтайгаар зурагт дүрсэлсэн байна.

Түүний тэргүүнд алтан очир, гавал титэм зүүж, гархин ээмэг болон бурхадын таван чимэг сэлтээр лагшнаа чимсэн бөгөөд хүзүүндээ хохимой толгойн эрхи зүүжээ. Баруун мутартаа ясан бороохой далайж, зүүн мутартаа гох болон таван үзүүрт очир толгойтой цалам барьсан байдлаар дүрсэлжээ. Эрлэг номун хаан нь цустай гавал, гурван үзүүрт сэрээ барьсан Замунди хэмээх дагинын хамтаар бадам цэцгийн мандал дээр, нүгэлт хар эмийг цээрлүүлэн хэвтэх догшин бухын нуруун дээр зогсож буйгаар танка зурагт дүрсэлсэн байна.

Танка буюу “Шүтээн” зургийг бурхны шашинд нэвтэрсэн бурхан зураач буюу зөвхөн бурхан урлаач нар зурдаг. Тухайн бурхныг зурахдаа бодийн сэтгэлийг үүсгэж бүхий л үйлээрээ бясалгал үйлдэж байгаа мэт бүтээн зурдаг онцлогтой юм гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж ярилаа.

Сонирхуулахад өнгөрсөн жил тус музейд хадгалагдаж байгаа 72 танка зургийг Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын баг сэргээн засварлажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Богд хааны ордон музейд ажиллалаа

27/05/2026
Музей Урлаг

Франц дахь Монголын өв соёлын дээж хэвлэгдэнэ

26/05/2026
Музей Урлаг

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдааны ялагчаар жүжигчин Э.Болорцэцэг шалгарлаа

28/05/2026

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2026

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

28/05/2026

“Тэнгэрийн хүү” жүжгийг дэлхийн театрын зүрхэнд тоглоно

28/05/2026

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Монгол кино өдрүүд” боллоо

28/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.