Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна
Музей

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг13/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейд 70 гаруй танка зураг хадгалагдаж байна. Үүний нэг нь Дамдинчойжоо буюу эрлэг номун хааны догшин бурхны шүтээн зураг юм.

Уг танка зураг нь хар өнгийн даавуун суурьтай, эрлэг номун хааны догшин дүрийг тод томруунаар харуулсан бөгөөд XIX–XX зууны үеийн бүтээл юм. Уг бүтээл нь үзмэр нь цуглуулгаар музейн санд ирсэн байна.

Гэлүгба ёсны гол шүтээний нэгэн болох эрлэг номун хаан нь гурван мэлмийгээ эргэлдүүлэн, амаа ангайж, соёогоо мэрзийлгэсэн догшин бухын тэргүүнтэй. Бараан хөх лагшинтайгаар зурагт дүрсэлсэн байна.

Түүний тэргүүнд алтан очир, гавал титэм зүүж, гархин ээмэг болон бурхадын таван чимэг сэлтээр лагшнаа чимсэн бөгөөд хүзүүндээ хохимой толгойн эрхи зүүжээ. Баруун мутартаа ясан бороохой далайж, зүүн мутартаа гох болон таван үзүүрт очир толгойтой цалам барьсан байдлаар дүрсэлжээ. Эрлэг номун хаан нь цустай гавал, гурван үзүүрт сэрээ барьсан Замунди хэмээх дагинын хамтаар бадам цэцгийн мандал дээр, нүгэлт хар эмийг цээрлүүлэн хэвтэх догшин бухын нуруун дээр зогсож буйгаар танка зурагт дүрсэлсэн байна.

Танка буюу “Шүтээн” зургийг бурхны шашинд нэвтэрсэн бурхан зураач буюу зөвхөн бурхан урлаач нар зурдаг. Тухайн бурхныг зурахдаа бодийн сэтгэлийг үүсгэж бүхий л үйлээрээ бясалгал үйлдэж байгаа мэт бүтээн зурдаг онцлогтой юм гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж ярилаа.

Сонирхуулахад өнгөрсөн жил тус музейд хадгалагдаж байгаа 72 танка зургийг Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын баг сэргээн засварлажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026
Музей Урлаг

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

30/04/2026
Музей Урлаг

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.