Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий
Археологи

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

Урлаг Урлаг20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий.

Энэхүү дурсгалыг БСШУС-ын сайдын 161 дүгээр тушаалаар 2020 оны 3 дугаар сард аймгийн хамгаалалтад авчээ. Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км зайд хатан, гоёны хэмээн нэрийдсэн хоёр хүн чулуун дурсгал бий. Энэ хөшөө нь 93 см өндөр, хар өнгийн боржин чулуугаар эрэгтэй хүний цээж болон толгойн хэсэг, нүд, хөмсөг, хамар, ам болон сахал, хоёр чих, гарын хуруунууд зэргийг болхидуу байдлаар цоолборлож дүрсэлсэн байна.

Зүүн энгэртээ барьсан хундага нь эртний язгууртан хүний шинжийг илтгэж байна. Үүнээс 14 метрийн зайд эмэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуу оршиж, хоёр гартаа хундагыг цээжиндээ барьсан байдлаар бүтээжээ. Нүүрний хэсэг нь тод бөгөөд баруун хөмсгийг нүдний уртаас илүү гарган дүрсэлжээ.

Эх сурвалж: Төв аймгийн музей

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ

07/07/2026
Археологи Урлаг

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026
Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.